Адтай бүсгүйчүүдийн сонгосон “Алтан загас” алинд нь илүү зохих вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Адтай бүсгүйчүүдийн сонгосон “Алтан загас” алинд нь илүү зохих вэ?

Адтай бүсгүйчүүдийн сонгосон “Алтан загас” алинд нь илүү зохих вэ?

Малайзад суралцах хугацаандаа гадаад эртэй ханилан хөөрхөн хүүгийн ээж болсон загвар зохион бүтээгч Г.Золцэцэг эх орондоо ганцаар ирэхдээ Катя Зол нэрээр олонд танигдсан нэгэн. Урлаг соёлын бүсгүйчүүдтэй ойр дотно нөхөрлөдөг тэрбээр Катя Зол брэндийн бүтээгдэхүүн гаргаж, өвөрмөц содон загвар төдийгүй өөрийн гоо сайхан төрхөөрөө богино хугацаанд хэвлэлийн баатар болоод авсан. Олон улсад зохион байгуулагдсан томоохон тэмцээн, арга хэмжээнд амжилттай оролцох болсон Г.Золцэцэг саяхан энэхүү чамин загварын гоёлоор гангарч ихэмсэг нь аргагүй зургаа татуулжээ.

Харин мөнөөх гоёлыг нь нэлээд хэдэн жилийн өмнө дуучин Ану буюу өдгөө ээж болоод удаагүй байгаа Ч.Уранхолбоо өмсч, өвөрмөц хэв маягийг илтгэсэн сонирхолтой зураг авахуулж байжээ. Ихэвчлэн өндөр, гоолиг бүсгүйчүүдийг “хувцаслах” дуртай загвар зохион бүтээгч Г.Золцэцэг шилдэг бүтээлүүдээ өөрийн биеэр өмсч сонирхуулдаг бөгөөд сонин сэтгүүлийн хуудсыг ч иймэрхүү сурталчилгаагаар чимж яваа. Гэхдээ энэ удаад тэрбээр огт өөр сонголт хийж, дуучин Анутай барьцан “алтан загас” болж хувирсан бөгөөд энэхүү гоёл тэдний хэнд нь илүү зохисон болохыг уншигчид маань төвөггүйхэн харьцуулах биз ээ

Эх сурвалж: Photonews.mn

Ленинээс болж, мөргөлдөөн дэгдлээ
Ленинээс болж, мөргөлдөөн дэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.