ОХУ-ын Ерөнхийлөгч 300-350 мянган хоригдолд өршөөл үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
ОХУ-ын Ерөнхийлөгч 300-350 мянган хоригдолд өршөөл үзүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч 300-350 мянган хоригдолд өршөөл үзүүлнэ

 

Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 300-350 мянган хоригдолд уучлалт үзүүлэх тухай хуульд В.Путин гарын үсэг зурахаар төлөвлөж байна хэмээн ОХУ-ын Төрийн Думын хүний эрхийн хорооны тэргүүн Павел Крашениннов мэдэгдлээ.

Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөл санаачлан боловсруулж Төрийн Думд өргөн барьж дэмжлэг аваад байгаа ажээ. Энэ өршөөлийн хуульд нэн тэргүүнд насанд хүрээгүй хүүхдүүд, хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй, тэтгэврийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 55-аас дээш насны эрчүүд, 50-аас дээш насны эмэгтэйчүүд, тахир дутуугийн I,II группт хамрагдагсад орж байгаагаас гадна зарим нэг улс төрийн хоригдлууд хүртэл хамрагдахаар заажээ.

Харин хүн амины хэрэг, хүчирхийлэл, мансууруулах бодисын наймаа, терроризм, авлигалын хэргээр яллагдагчдад энэ өршөөлийн хууль үйлчлэхгүй юм.

Үүний өмнө 2000 оны ялалтын 55 жилийн ойгоор гарсан өршөөлийн хуульд 206 мянган хоригдол хамрагдаж ялын хугацаанаасаа өмнө эрх чөлөөтэй болж байсан байна.

Бэлтгэсэн Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
 В.Нямханд хохирлоо 200 сая төгрөгөөр үнэлэв
В.Нямханд хохирлоо 200 сая төгрөгөөр үнэлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.