Мөнгөнд дөрлүүлсэн хурандаа нар “үхлийн авс” оруулж ирсэн нь илрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Мөнгөнд  дөрлүүлсэн хурандаа нар “үхлийн авс” оруулж ирсэн нь илрэв

Мөнгөнд дөрлүүлсэн хурандаа нар “үхлийн авс” оруулж ирсэн нь илрэв

Цэргийн дарга нартай холбоотой хэргүүдийн сэжүүр цухуйж, зарим нь удахгүй шүүхэд шилжих болжээ.  Генерал Жаргалын албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг одоо бүрэн шийдэгдэх шатандаа ороод байгаа.  Тэгвэл саяхнаас  Зэвсэгт хүчний Цэргийн тагнуулын газрын дарга нарын хэрэг шалгагдаж эхлэв. Энэ хэрэгт тус газрын орлогч дарга хурандаа Ц.Ганбат сэжиглэгдэж  байгаа аж. Тэрбээр албан тушаалаа ашиглан тендер будлиантуулж, хөрөнгө мөнгө завшсан гэгдэж байна.  Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчдийн хэрэгцээнд  Хятадаас оруулж ирсэн их хэмжээний шүхэр “шахсан” гэж хууль хяналтынхан үзэж буй ажээ. Тэдгээр шүхрүүд нь Хятадад үйлдвэрлэгдсэн, стандартын шаардлага хангахгүй байсан байна. Ийм шүхрээр  агаарт нисч яваа онгоцноос үсэрч буувал шууд газарт унаж үхнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  мөнгөний сонирхолдоо  дөрлүүлсэн хурандаа нар “үхлийн авс” оруулж ирсэн нь ийнхүү илэрч байгаа юм байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.