Л.Халтар сайд аа, ургацаа яах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
Л.Халтар сайд аа, ургацаа яах вэ

Л.Халтар сайд аа, ургацаа яах вэ

Төрийн ажил уялдаа, холбоотой байж улс, орон хөгжинө. Гэтэл Засгийн газрын ганц сайдын унхиагүй байдлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор 3-4 жил болж байна.
Одоо энэ сарын 15-наас ургац хураалт эхэлнэ. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлснээр "Энэ жил тариаланчид нийт 616 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаан буудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Энэ бол тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе"

Харин Дарханы замаас болж сүүлийн жилүүдийн ургац, ногооны тээвэрлэлт асар их асуудал дагуулах болсон.


Өмнө нь нэг тонн ногоог 80 мянган төгрөгөөр тээвэрлэдэг байсан ч Дарханы зам там болсноос үүдэлтэйгээр хоёр жилийн өмнөөс 120 мянган төгрөг болсон. Энэ жилийн тухайд зам нь ТАМ хэвээрээ, шатахууны хомстол ихтэй байгаа нөхцөлд 120 мянгаар тээвэрлэлт хийнэ гэдэг хэцүү.
Ургацын хувьд төмөр замаар тээвэрлэлт хийх боломж бий. Гэвч төмөр замын тээврийн зардлыг улаанбуудайндаа шингээвэл хэрхэх вэ.

Аль 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан байх үед л ургац, ногоо хураалтын үед тээвэрлэлтийн асуудал үүсдэг байсан. Гэтэл өнөөдөр Л.Халтар сайд та албан тушаалд томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн ч замаа тавьж чадаагүй ч тээвэрлэлтийн учрыг олж, иргэд, аж ахуйн нэгжийн АШГААС хумслахгүй байх боломж нээлттэй байсан.

Таны ажлын уялдаагүй, унхиагүй байдлаас болж хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарынхны орлого, ашиг багасаж, хавар, зуны хөдөлмөрөө үр ашиггүй болгож мэдэхээр байна.
Төмөр замын эгэл жирийн ажилтнаас энэ сэнтийд хүртэл ажилласан гэж гайхуулдаг эрхэм сайдтан та энэ удаа тариа, ногоо хураалтын үеийн ТЭЭВЭРЛЭЛТИЙГ хэрхэн зохицуулах гэж байна вэ. Таны, танай яамны төлөвлөлтөөс шалтгаалж, түмэн олны хөдөлмөр, ТАЛААР БОЛЖ иргэд, ААН-үүд эд хөрөнгөөрөө шатсаар байгааг харсаар л суух уу

Эх сурвалж: Erennews.mn

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Чамайг хөх уулын хүүхэн савдагт өргөл барьж, есөн нүхийг чинь бөглүүүлж чагтага тавиулна
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Чамайг хөх уулын хүүхэн савдагт өргөл барьж, есөн нүхийг чинь бөглүүүлж чагтага тавиулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.