Ж.Мөнхбат: МАН-тай холбоотой цуурхлыг зориудаар тарааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 36 секунд
Ж.Мөнхбат: МАН-тай холбоотой цуурхлыг зориудаар тарааж байна

Ж.Мөнхбат: МАН-тай холбоотой цуурхлыг зориудаар тарааж байна

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Сүүлийн үед олон нийтийн дунд АН-ын гэх тодотголтой явдаг зарим цахим хуудсаар Монгол Ардын намтай холбоотой худал мэдээлэл тараах болжээ.  Тодруулбал, Өвөрхангай аймгийн Сант сумын намын хорооны арга хэмжээний үеэр МАН-ынхан нэгнийгээ хутгалсан. Говь-Алтай аймагт болсон "Залуус бид хамтдаа" чуулга уулзалтын үеэр согтуу хөлчүү дарвиж яваад машин шатаасан гэхмэтчилэн сөрөг мэдээллүүд гарч байгаа. Тэгвэл дээрх мэдээлэл нь ор үндэсгүй болохыг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.  Учир нь нутгийн залуусын хоорондоо муудалцсныг нь зориудаар Монгол Ардын намынх болгож, ойлгуулахаар ташаа мэдээлэл тарааж байна гэсэн юм. Түүнчлэн "Монгол Ардын намын генсек Архангай аймгийн Цэнхэр сумын хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулж наадам зохион байгууллаа" гэсэн ташаа мэдээлэл цахим ертөнцөөр тарж, зарим хүний бухимдлыг төрүүлээд авсан. Тэгвэл үүнийг Ж.Мөнхбат дарга тайлбарлахдаа "Би Архангай аймгийн Цэнхэр сумын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон. Тэнд уламжлал есоор жил болгон өдөрлөг болдог юм байна. Бага ангийнхны дунд унадаг дугуй, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн, 16 хүүхдийн барилдаан, дааганы уралдаан болсон.Цаг үеийн шинж чанартай мэдээллүүдийг та бүхэнд залруулж хэлэх нь зүйтэй гэж бодлоо" гэлээ. Эрх барьж байгаа намуудад хийх ажил бишгүй их байхад ийм явган цуурхал тарааж байгааг тэрбээр шүүмжилсэн юм. Үүний дараа Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн хуралдааны үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монголын улс төрийн бүх намуудын хамтарсан ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар оруулж олонхийн дэмжлэг авсан байна. Тиймээс энэ долоо хоногт Засгийн газраас санал авахаар өргөн барьжээ. Хуулийн дагуу 30 хоногийн дотор Засгийн газраас хариу өгөх учиртай ажээ. Энэ хуулийн төслийг намрын чуулганы эхэнд хэлэлцэж,өгөх албан бичгийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт хүргүүлсэн юм байна.Тус төсөлд хар машинаар тоолсон саналыг гараар давхар тоолох санал дэмжигдсэн байна. Европын зарим улс орон өнөөдрийг хүртэл саналыг гар аргаар тоолж, алслагдсан газар нутаг байгаа иргэдийн саналыг интернэтээр авдаг юм байна. Одоогийн сонгуулийн холимог тогтолцоог улс төрийн намуудын дийлэнх олонхи дэмжиж байгаа аж. Ингэхдээ тойрогт нэг намын хоёроос гурван хүн өрсөлддөг байдлыг зогсоох учиртай гэдэгт санал нэгджээ. Сэтгүүлчид Дархан-Уул аймгийн ИТХ нь Засаг даргаа огцруулсан асуудлыг ямар учиртайг тодруулж байлаа. "Хууль бус ИТХ хуралдаж, Засаг даргаа огцруулсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэрлийн хурдаар батламжилсан" гэдгийг Ж.Мөнхбат хэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд улс төрийн өнгө аясаар асуудалд хандаж байгаа аж. "Өнгөрсөн дөрөвдүгээр сард Говьсүмбэр аймагт дахин сонгууль болж, МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан ч өнөөдрийг хүртэл эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй байна. Хуулийн хүрээнд эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа Говсүмбэрийн ИТХ-ын асуудлыг Ерөнхий сайд тоож харахгүй мөртлөө хууль бусыг нь 24 цагийн дотор шийдвэрлэж өгч байгаа нь шударга бус явдал" гэж МАН-ын генсек үзэж байгаа ажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг МАХН-д элсэх гэж байна гэх мэдээлэл цахим хуудсаар тараад буй. Тэгвэл намаасаа гарах талаар хэн нэгэн хүн албан ёсоор өргөдөл өгөөгүй байгаа ажээ.

 

 Ц.Анир

Нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томиллоо
Нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томиллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.