Өршөөлийн хууль, бүрэн эрхийн асуудлаас болж М.Батчимэг гишүүн хэргээс ”мултарч” байгаа юм биш биз?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Өршөөлийн хууль, бүрэн эрхийн асуудлаас болж М.Батчимэг гишүүн хэргээс ”мултарч” байгаа юм биш биз?

Өршөөлийн хууль, бүрэн эрхийн асуудлаас болж М.Батчимэг гишүүн хэргээс ”мултарч” байгаа юм биш биз?

        УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт эх орноосоо урвасан хэргээр 16 жилийн ял оноосон талаар мэдээлэл сар гаруйн дараа дуулиан тарьж байна гэхэд болно. Сар гаруйн өмнө гэж байгаа нь уг хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд болж дээрх шийдвэрийг гаргасантай холбоотой.


Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд болсон ч төрийн нууцтай холбоотой хэрэг учир нам дарагдан өнгөрсөн нь энэ бололтой. Хэргийн талаар уг шүүхээс дэлгэрүүлэх гэсэн боловч “Төрийн нууцтай холбоотой мэдээлэл учир хэнд ч, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.

 

Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар  шүүгчээр С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нар ажилласан бол өмгөөлөгчөөр С.Өлзийхүү, Б.Мөнхдалай нар оролцсон байна.


З.Пагмажав нь Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсонучир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байна.

 

Хамгийн гол нь эх орноосоо урвасан гэх хэрэгт буруутгагдсан З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх байсан гэх мэдээлэл өнөөдөр дэлгэгдсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байгаа юм.


Тэрбээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан аж. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан билээ. Мөн М.Батчимэг гишүүний хувьд Тайванийн Улс төрийн их сургуулийн Улс төр судлалын магистрантурт сурч төгссөн юм.

 

Тэгэхээр энэ асуудал яахын аргагүй дуулиан тарихаас өөр аргагүй юм. Учир нь М.Батчимэг гишүүн Тайвань улсад ажиллаж байсан. Гэтэл зөвлөх нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргасан болж таарч байгаа юм.


Тэгэхээр эх орноосоо урвасан хэргийн цаана төрийн нууцыг задруулсан гэх этгээд байх нь дамжиггүй. Энэ эрхэм далд байдлаар  дарагдан өнгөрч байж болзошгүй юм.  Мөн эх орноосоо урваж мэдээлэл дамжуулсан гэж үзвэл мэдээллийг өгсөн хүн гэж байж таараа. Тэгэхээр мэдээлэл өгч байсан хүн хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ.


Өнгөрсөн удаад манай сайт Өршөөлийн хуульд ороогүй заалтуудад төрийн нууцтай холбоотой зүйл заалтыг тусгаж өгөөгүй байгаа нь учир дутагдалтай байна гэж мэдээлж байсан.


Тэгвэл уг хэргийн гол эзэн нь Өршөөлийн хуульд хамрагдаж, нөгөөтэйгүүр “бүрэн эрх”-ийн асуудал яригдаж хэргээс мултарч байж болзошгүй гэх бор шувуу нисч байна.

 

Дашрамд хэлэхэд, М.Батчимэг гишүүн энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хэргийн талаар мэдэхгүй байгаа төдийгүй хувиараа орчуулга хийж байсантай нь холбоотой байх" гэсэн зүйл ярьжээ.

 
Д.Дуулим

Эх сурвалж: 24 цаг.мн

Ерөнхийлөгчийн зарлигаар 38 градустай архийг 18 градус хүртэл бууруулна
Ерөнхийлөгчийн зарлигаар 38 градустай архийг 18 градус хүртэл бууруулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.