Ялтануудын дунд 50 орчим хэрэг зөрчил гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Ялтануудын дунд  50 орчим хэрэг зөрчил гарчээ

Ялтануудын дунд 50 орчим хэрэг зөрчил гарчээ

Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа хоригдлуудын дунд гэмт хэрэг гарсаар байна. Нийгмээс тусгаарлагдсан, торон хашаан дотор буутай манаач,  харгалзагч  нарын хараан дор ч  тэд бас хоорондоо зөрчилдөж, хянагч, офицеруудаа зоддог ажээ. Хорих 409 дүгээр ангид хирогдож байгаа “Б” гэгч  нь ийм хэрэг  үйлдсэн байна.  Тэрбээр дээрмийн хэргээр долоон жилийн ялтай шоронд орсон бөгөөд хянагч нараа байнга хэл амаар доромжилдог, албан үүргээ биелүүлж  яваа офицероо   зоддог байсан байна. Түүний  эдгээр гэмт үйлдэлд   дахин эрүү үүсгэжээ. Ер нь  шоронгийн амьдрал дунд энэ мэт олон хэрэг гарч байгаа аж. Өнгөрсөн онд ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад нийтдээ 180 шахам хэрэг зөрчил гарсан байна. Энэ он гарсаар гэмт хэргийн шинжтэй 50 орчим үйлдэл   илэрчээ.   Тэр бүү хэл шүүхийн шийдвэр биелүүлэхээр явж байсан шийдвэр гүйцэтгэгч нь гэмт этгээдэд буудуулж амиа алдсан тоиолдол ч гарсан байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

П.Анужин гитарчин Өөжгийг шүүмжлэв
П.Анужин гитарчин Өөжгийг шүүмжлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.