Найз хүүхнийг нь согтоосон хятадуудыг хүлж зодсон хэрэг 100 айлд гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 43 секунд
Найз хүүхнийг нь согтоосон хятадуудыг хүлж зодсон хэрэг 100 айлд гарчээ

Найз хүүхнийг нь согтоосон хятадуудыг хүлж зодсон хэрэг 100 айлд гарчээ

Эрээнд байнга амьдардаг Хэрлэн гэх монгол эмэгтэйн танилууд болох хятад иргэд Сүхбаатар дүүргийн 10-р хороонд орших 103-р байрны ... тоотыг түрээслэн сууж байжээ. Иргэн Б.Б-гийн найз бүсгүй С нь хоёр ч удаа энэ байрнаас согтуу гарч ирсэн гэнэ. Түүнийг хэнтэй уусныг нь асуухад хятадуудтай наргиснаа хэлсэнд ихэд уурлаж “тэгж байгаад  сануулга өгнөө” гэж занажээ. Тэр сануулгаа ч өгөхөөр энэ оны 1-р сарын эхээр өглөөгүүр байрных дэргэд Б.Б нь найз Н.О, УБ нарын хамт очжээ. Байранд нь дайрч орохын өмнө хятадуудын гар утсанд найз бүсгүйтэй нь хамт авахуулсан зураг, мессэж бий эсэхийг шалгахыг зааварчилжээ. Ингээд бүгд битүү хар маск өмсөөд хонхыг нь даржээ. Хаалга нээсэн нүдний шилтэй хятадыг Б.Б шууд цохин унагаад ороход араас нь хоёр найз нь дагажээ. Цохиулж унасан хятадыг хувцаснаас нь чирэн мухрын өрөө рүү оруулсан. Том өрөөнөөс гарч хятадыг У.Б мөн цохин унагажээ. Б.Б нүдний шилтэй хятадыг доош харуулан хэвтүүлээд “битгий давраад байгаарай, дуртай хүүхэнтэйгээ архидаж шоудаж болон гэж бодоо юу” гээд өмдний тэлээгээр нь гар хөлийг нь хүлжээ. Нөгөө хятадыг цэнэглэгчээр мөн хүлсэн. Хятадууд маш их айж “мөнгө хэрэгтэй бол дансаа өгчих, мөнгө шууд шилжүүлье” гэхэд Б.Б “надад та нарын мөнгө хэрэггүй” гэжээ. Сүүлд нь хятадууд дайрагчид мөнгө хайж орон гэрийг нь буулгах шахсан гэсэн. Харин монгол залуус дээрэм хийгээгүй нь тогтоогдсон. Б.Б-гийн найз хүүхний зураг бий эсэхийг шалгах гэж хятадуудад байсан дөрвөн гар утсыг үзэх гэтэл кодтой байсан тул нүдэн дээр нь бяц дэвссэн аж. Гэхдээ хятадуудыг нэлээд сайн зоджээ. Сун Юун Хун гэдэг хятад иргэний хавирга хугарч, Лан Ши Юуны мөн хоёр хавирга хугарсан гэж шүүх шинжилгээний дүгнэлтээр гарсан.. Энэ хэргийг санаачилсан Б.Б нь “найз хүүхнийг маань хоёр  ч удаа согтоосон хятадуудыг хардалтын улмаас хашраасан” гэж мэдүүлжээ.

 

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.