Бага морь одтой, 2 хар мэнгэтэй шар Бич өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Бага морь одтой, 2 хар мэнгэтэй шар Бич өдөр

Бага морь одтой, 2 хар мэнгэтэй шар Бич өдөр



Өнөөдөр аргын тооллын 2015 оны дөрөвдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 13. Бархасвадь гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй шар Бич өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

“iHeartRadio” наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн одод
“iHeartRadio” наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн одод
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.