Монгол эмэгтэйн амийг хороосон этгээдийг Ухань хотоос баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Монгол  эмэгтэйн амийг хороосон этгээдийг  Ухань хотоос баривчилжээ

Монгол эмэгтэйн амийг хороосон этгээдийг Ухань хотоос баривчилжээ

Хятадын Эрээн хотод нэгэн Монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдаад сар ч болоогүй байна. Энэ тухай мэдээллийн хэрэгслүүд тал бүрээс нь сурвалжлан бичиж уншигчиддаа хүргэж буй.

Энэ оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө амиа алдсан талийгаачийн шарилыг өчигдөр Замын-Үүдэд авчирчээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт түүний амьдарч байсан Замын-Үүд суманд нь нутаглуулна гэж байсан боловч бичиг баримт дутуу шалтгаанаар хойшлоод байжээ.

Тэгвэл Эрээн хотын цагдаагийн байгууллага Монгол эмэгтэйн толгойн тус газар олон удаа цохиж хутгалан амийг нь хөнөөсөн гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олсон байна. Гэмт этгээд Эрээн хотоос мянга гаруй км зайд орших Ухань хотоос баривчлагджээ. Гэхдээ Хятадын тал одоогоор энэ гэмт этгээд нь өвөрмонгол, хан үндэстэн алин болох, чухам аль нутгийн хүн гэдгийг тодорхой мэдээлэхгүй байгаа аж.

Талийгаач Монгол эмэгтэй “С” нь Эрээн отод гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг байсан бөгөөд энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр Эрээн рүү хил давж, тэнд зургаа хоног ажиллаад гэмт этгээдийн гарт амиа алдсан байв.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.