Хулгайн самарчид баригдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Хулгайн самарчид баригдав

Хулгайн самарчид баригдав

Хуш модны самар түүж ашиг олдог хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй бий. Сэлэнгэ аймгийн нутагт өнгөрсөн саруудад зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй самарчид ой тайгад гэр майхнаа зоон самар түүж байжээ. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас жил бүрийн хоёрдугаар сарын 10-аас хойш хуш модны самар түүхийг хориглосон байдаг аж.   Нэгэнт ийнхүү хориглосон сайдынх нь тушаал гарсан ч газар дээрээ төдийлөн хэрэгждэггүй байна.  Иймээс сайдын тушаалын хэрэгжилтийг  хянахаар тус яамнаас цагдаагийн байгууллагатай хамтарсан гэнэтийн шалгалтыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт зохион байгуулжээ. Шалгалтаар самар зөвшөөрөлгүй түүж байсан 150 гаруй хүнийг баривчилж, торгууль, төлбөрийг төлүүлэхээр  болсон байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙВ
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙВ
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.