Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 2 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

                 * * *Өрнийн зурхай * * * 

        

Хонь (3/21-4/19)

Амьдралын эрч хүч улам нэмэгдэх тул таны хувийн амьдралд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Улмаар та эргэн тойрны хүмүүст өөрийн тухай зөв сэтгэгдэл төрүүлж чадна. Өнөөдөр шинийг бүтээх энерги сансраас ирнэ хэмээн од гарагс зөвлөжээ. Нэр хүндээ өсгөх, зорилгодоо хүрэхэд тань туслахад бэлэн байна. Таны гомдлоо амархан мартдаг зан дайснуудыг амархан буулгаж авахад тустай.

Үхэр (4/20-5/20)

Ачаалалтай, хоёрдмол өдөр. Зүрх тань өвдөж болзошгүй тул анхаар. Ашиг олох нь зөвхөн эхлүүлсэн ажил төрөлд байх магадлалтай бөгөөд ямар нэгэн санаа санаачилга, аль эсвэл шинэ төлөвлөгөөнүүд чинь нүхэнд унаж байгаа мэт нуран унах, эсвэл мэдэгдэхүйц ашиг хонжоог авчрахгүй байх талтай. Та түр зогсолт хийж, таны итгэлийг ашиглан хэн нэгэн хүн таныг урхидан занганд оруулахаар бэлтгэж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүйг сана. Харин сэтгэлээ илчлэхээр төлөвлөж хараахан хэлж амжаагүй байгаа хосуудыг хайрын тэнгэр ивээж байна.

Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Шинэ мэдээ таны энэ өдрийг гэгээлэг болгоно. Ойрын хугацаанд хийх аялал тань таныг адал явдалтай учруулна. Төлөвлөгөө гаргаж, хэрхэн зохион байгуулахаа шийдэж, найздаа хамт явах санал тавь. Санхүүгийн байдлаа нягталж үзвэл хөрөнгө оруулагч хайх хэрэг гарч мэдэх юм. Хэрэв та нөөц хөрөнгөтэй болох төлөвлөгөөтэй байгаа бол мөнгө хийх өөр боломжийг эрэлхийл. Та эрсдэлд орж болох ч хамт олонтойгоо байснаар та айдсаа үлдэн хөөж чадна.

 Мэлхий  (6/22-7/22)   

Анхаарал сэрэмжтэй байх өдөр. Энэ өдрийн үйл явдал мэлхийнхэнийг замд гарахад хүргэнэ. Та аялалд нухацтай нямбай бэлтгэх хэрэгтэй. Учир нь хүссэнээр бүх зүйл болохгүй. Биеийн байдал аажимдаа сайжирч ирнэ. Өсвөр насны хүүхдүүдийг анхааралгүй орхиж болохгүй. Тэд нартай холбоотой таагүй бүх зүйлсийг сэтгэл санааны илэрхийллээ гаргахгүй тусгаж авах хэрэгтэй. Энэ нь эргэн тойрны бүхий л хүмүүст ойлгомжгүй.

Арслан (7/23-8/22)   

Элдэв харилцаа холбоог тогтооход таатай өдөр. Найз нөхөд, эцэг эх, танилууд тань танайд зочилно. Зочломтгой найрсаг бай. Магадгүй, та олон шинэ сонин зүйлүүдийг тэднээс мэдэж авна. Ялангуяа өсвөр насны арслангуудад хамгийн сайн өдөр. Эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно.

Охин (8/23-9/22)    

Өнөөдөр таныг жирийн нэг ажлын өдөр хүлээж байна. Юмсын оршин байгаа байдал таны төсөөлж, ойлгож байсантай таарах болно. Таны ажил хөдөлмөр нь цаг хугацааны явцад сайн үр дүнг авчирна. Үүсэж байгаа асуудлууд ч таны сэтгэл санааг өөрчилж чадахгүй байх бололтой. Гол чухал зүйл дээрээ төвлөр, үймээн шуугиан болон таныг хүрээлж буй хүмүүсийн давалгааг аль болох анзаарахгүй байхыг хичээ.
 

Жинлүүр (9/23-10/22)   

Хамтын үйл ажиллагаанд болон хамтын зорилтот үйл ажиллагаанд таатай өдөр байна. Хамтарч ухаан сийлбэл илүү амжилтанд хүрнэ. Бүтээлч оролдлого тань өнөөдөр үр дүнтэй байхаас гадна, ихийг хийе гэсэн сэтгэлийг тань хамт олон чинь маш таатай хүлээн авна. Таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй нь бололтой. Ойр дотнын хүмүүсийн харилцаа нь бие биенээ ойлголцоход хүрнэ. Ганц бие хүмүүс шинэлэг зүйлд сонирхол нь татагдах болно. Та гэртээ эрүүл хоол хүнсээр хангагдаж үүндээ сэтгэл хангалуун байна.

Хилэнц (10/23-11/21)   

Өдрийн турш таатай байна. Таны аура идэвхжиж, дур булаам байдал мөн амьдралын эрч хүч тань нэмэгдэнэ. Ихэнх эрчүүд бүтэшгүй зүйлд тэмүүлэхгүй бол амжилт хүлээж байна. Өөрийн эрч хүчээ бүү тооцоол учир нь энэ хэмжигдэхгүй нэгж шүү дээ. Харин эмэгтэйчүүд илүү зүйлд тэмүүлснээр хувийн амьдралдаа таагүй асуудлууд гаргаж магадгүй. Эрүүл мэндэд тань асуудал гарч ирж болзошгүй байна. Зүүд тань зөнтэй мэргэн байна.

Нум (11/22-12/21)    

Өөрийгөө амжилттай тодорхойлох, санхүүгийн таатай байдал таныг хүлээж байна. Ажил дээр олон шинэ зүйлс байх бөгөөд зөвхөн та л түүнийг шийдвэрлэж чадна. Таны идэвх зүтгэлтэй, хичээнгүй байдал удирдлагуудад хүрнэ. Нэг бол хамтрагчаасаа бизнесийн санал авах болно. Чөлөөт цагаараа бүтээлч бай. Өдөр гэр бүлийнхэнтэйгээ идэвхитэй амар жишээ нь сагс, теннис, волейбол тоглох эсвэл цэвэр агаарт гар.
 

Матар (12/22-1/19)   

Идэвхтэй амрах, биеийн хүч шаардсан ажил хийхэд тохиромжтой. Хамаг хүчээ шавхан ажиллавал бүхнийг амжуулж чадна. Гэрлэсэн эмэгтэйчүүд гэртээ суухыг хүсэхгүй байгаа тул тэдэнд хөгжиж баясах цаг гаргаж өгөх хэрэгтэй. Үгүй бол гэр бүлд асуудал дэгдэж магадгүй нь. Эрчүүд хоосон амлалт өгөх хэрэггүй, мөн эрүүл мэнддээ анхаар. Ганц бие хүмүүс амрагийн адал явдал бүтэлгүйтэх шинжтэй байна.

Хумх (1/20-2/18)   

Шүүмжлэлтэй өдөр. Толгой эргэм өдрүүдийн нэг. Хуурамч амлалт, хий дэмий найдвар дагуулсан өдөр байна. Буулт хийсэн шийдвэрүүд шаардагдах асуудал гарч ирнэ. Өнөөдөр ийм асуудлуудыг шийдвэрлэх болно. Өнөөдөр таны хувьд амдралын эрч хүч тань буурсан сэтгэл гутралд орсон байна. Хүмүүстэй өргөн цар хүрээтэйгээр харилцахад таныг буруушаасан өнгө аястай байна.

Загас (2/19-3/20)

Сэтгэл санаатай холбоотой хүнд өдөр байна. Автомашинтай харьцахдаа бусдаас илүү болгоомжтой бай. Магадгүй бага зэргийн үл ойлголцол аюултай мэт сэтгэгдэл төрөх, гутранг үзэл тань илүү давамгайлах болно. Санхүүгийн эх үүсвэр хай. Гэхдээ эргэлзээ төрүүлсэн асуудлаас хол байхыг зөвлөж байна. Хэн нэгэн далдуур таныг хорлох нь гэнэтийн таагүй байдалд хүргэж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ.

 

“Asashoryu Cup-2015” анхдугаар тэмцээн амжилттай боллоо
“Asashoryu Cup-2015” анхдугаар тэмцээн амжилттай боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.