Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЦС барих гэрээнд гарын үсэг зурж, Путинтай уулзана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЦС барих гэрээнд гарын үсэг зурж, Путинтай уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЦС барих гэрээнд гарын үсэг зурж, Путинтай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох бөгөөд энэ үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх зэрэг олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Мөн ОХУ, БНХАУ-ын удирдагч Владимир Путин, Ши Жиньпин нартай хоёр талын уулзалт хийнэ гэж Оросын ТАСС агентлаг мэдээллээ.

Эрчим хүчнийхээ 75 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог Монгол Улсын баруун бүс нутгийн хувьд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц стратегийн чухал ач холбогдолтой төсөлд тооцогддог. Энэ төслийн ажил удаашралтай байгаа тул 2022 онд Ховд аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын анхны төслийг ЗХУ-д 1964 онд Электросетийн дээд сургуульд бэлтгэж байжээ.

2008 онд Монгол, Японы компаниуд хамтран төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 1 тэрбум төгрөгөөр барих юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урд хөршид хийх айлчлалын үеэр Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зээлийн гэрээнд гарын үсэг зурна.

Усан цахилгаан станц таван жилийн дараа ашиглалтад орж, ашиглалтад орсноос хойш хоёр жилийн дараа Монгол Улс зээлээ төлж эхлэхээр төлөвлөж байгаа тул хэлэлцээрт тус улсын Сангийн сайд Б.Жавхлан оролцох төлөвтэй байна. Мөн Монголын төлөөлөгчдийн айлчлалын бүрэлдэхүүнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт нар багтаж байна.

ПУТИН, ХҮРЭЛСҮХ НАРЫН УУЛЗАЛТ

У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Сочи хотноо Путинтэй анх уулзсан. Талууд ОХУ-д олборлосон байгалийн хийг Монголоор дамжуулан Хятадын зах зээлд хүргэх Сибирийн Хүч-2 хоолой барих төслийн талаар тухайн үед хэлэлцэж байв.

Тэрбээр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийсэн. Москва хотноо хоёр улсын удирдагчид Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал баталснаа зарлаж, Монгол-Оросын төрийн өмчийн цорын ганц үйлдвэр болох "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийг шинэчлэхээр тохиролцсон.

Хоёр орны төрийн тэргүүний гурав дахь уулзалт 2022 онд Узбекистаны Самарканд хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болж байсан.

Эх сурвалж: ТАСС

Б.Жавхлан сайд “Чингис хаан“ банктай ямар холбоотой вэ
Б.Жавхлан сайд “Чингис хаан“ банктай ямар холбоотой вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.