Хотын дарга НОК-ын ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Хотын дарга НОК-ын ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа

Хотын дарга НОК-ын ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Майн баяр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабт ажиллаж байгаа алба хаагчдад дархлаа дэмжих эм, бэлдмэл, витамин бүхий багц өглөө.

Хотын дарга “2020 оны арваннэгдүгээр сараас хойш Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, Улаанбаатар хотынхоо иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр нойр, хоолоо умартан ажиллаж байгаа. НЭМГ-ын 6000 гаруй ажилтан, алба хаагчид, НОК, НМХГ, цагдаагийн бие бүрэлдэхүүн, НЗДТГ, дүүргийн удирдлага, хамт олон “Ковид-19”-тэй тэмцэх галын шугамд ажиллаж байна. Та нар маань эрүүл, хүчтэй байх хэрэгтэй. Тэгж байж энэ цар тахалтай тэмцэж чадна. Мөн ард иргэдтэйгээ хүчээ нэгтгэж байж, цар тахлын ард гарч чадна” хэмээн ярилаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мисс Т.Батцэцэг сайн үйлсийн аян эхлүүлжээ
Мисс Т.Батцэцэг сайн үйлсийн аян эхлүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.