“KFC” шарсан тахианы сүлжээ ресторан хүүхдүүдэд муудсан мөчөөр үйлчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
“KFC” шарсан тахианы сүлжээ ресторан хүүхдүүдэд муудсан мөчөөр үйлчилжээ

“KFC” шарсан тахианы сүлжээ ресторан хүүхдүүдэд муудсан мөчөөр үйлчилжээ

 
Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт “KFC” Монголд нээгдээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Гэвч энэхүү дэлхийд алдартай Монгол дахь сүлжээ ресторан хүүхдүүдийг хүн гэж тоож хардаггүй бололтой. Хүүхэд бүр л шарсан тахианд дуртай байдаг. Тус газрыг зорьсон хүүхдүүд тахианы мөч захиалж автал амт, үнэр орсон муудсан мөчөөр үйлчилжээ. Хамт явах том хүнгүй гэсэн шиг муудсан хоолоор үйлчилдэг тус газар хүүхдүүдийг амталж, үнэрлэж, харж чаддаггүй гэж бодсон байх. Хүүхэд нь муудсан хоолоор үйлчилсэн эмэгтэй зохих арга хэмжээ авахуулахаар муудсан мөчийг лабораторид өгсөн байна.

“KFC”-д шуурхай шинжилгээ авах газар байдаггүй учир мэргэжлийн хяналтын төв лабораторид хандсан байна. Шинжилгээний хариу 24-72 цагийн хооронд гардаг бөгөөд хариу нь ямар гарах нь ойлгомжтой гэж үйлчлүүлэгч эмэгтэй хэлэв.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
 
 
 

 

 
 
 
Г.Занданшатар: Бизнесийн шударга орчин бүрдүүлэх, төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалъя
Г.Занданшатар: Бизнесийн шударга орчин бүрдүүлэх, төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалъя
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.