С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Налайхчууд талархалтайгаар хүлээн авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 33 секунд
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Налайхчууд талархалтайгаар хүлээн авлаа

С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Налайхчууд талархалтайгаар хүлээн авлаа

Улсын Их Хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буйхүмүүст албан ёсоор мандат олгох ажиллагаа Тусгаартогтнолын ордонд болсон. Үүний дараа УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээ Нийслэлийн Налайх дүүргээс эхэллээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Монгол Улсын гавьяат уурхайчин, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамбапилжээ, Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Жамбалцэрэн нарын гурван дүүргийн алдар гавьяатнуудын төлөөлөл оролцлоо. Мөн нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжигч иргэд, сонгогчид хуран цугласан байв. 

Монгол Ардын намаас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчны төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллаж ирсэн. Ийн өнгөрсөн жилүүдэд нутагтаа хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, авто замын хөгжил хийгээд иргэдийн ая тухтай байдалд анхаарч ирснийг Налайх дүүргийн иргэд, сонгогчид талархалтай хүлээж авч буйгаа нээлтийн үеэр онцлон хэлж байлаа. Налайхын иргэд, сонгогчид нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ мөн уламжилж байсан юм.  

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монголын ард түмэн бид УИХ-аар шинэ Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн онцлог бөгөөд нэгэн түүхэн цаг үед энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байна. Энэ сонгуульд анх удаа Налайх, Багануур, Багахангай дүүрэг маань нэг тойрог болж оролцож байгаагаараа ихээхэн онцлог юм. Төрт ёсоо дээдэлсэн, түмэн олныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан тогтвортой төр засгийг байгуулах чухал бөгөөд шийдэмгий цаг үеийн өмнө бид бүхэн тулж ирээд байна. Өнгөрсөн хугацаанд би Налайх дүүргээсээ НИТХ-д хоёр удаа сонгогдож, нийслэл, дүүргийнхээажил амьдралыг урагшлуулах олон ажлуудыг та бүхэнтэйгээ хамтдаа эхлүүллээ. Алслагдсан гурван дүүргийн зовлон, жаргал, зүтгэл тэмүүлэл нэг. Тиймээс бид цаашид дотооддоо төдийгүй олон улсдаа өрсөлдөх чадвартай улс байгуулахын төлөө хүн бүр хүчээ нэгтгэн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” хэмээв. 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Нийслэл Улаанбаатар хотыг түлш эрчим хүчээр хангах хариуцлагатай үүргийг Налайх, Багануурчууд маань өнөөдрийг хүртэл гал алдуулахгүй манаж ирсэн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт дүүрэг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран зүтгэж ирсэн С.Амарсайхантайгаа нэг баг болж нэр дэвшиж байгаадаа талархалтай байна. Маш олон жил яригдсан утааны асуудлыг нэг жилийн дотор 50 хувиар бууруулж чадсан. Энэ бол манай багийн хамтран зүтгэгчийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэж үздэг. Мөн зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр баригдаж эхэлсэн. Үүний үр дүнг тун удахгүй Налайх, Багануур, Багахангай дүүргүүд маань үзнэ гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид энэ Засгийн газрынхаа эхлүүлсэн олон ажлыг үргэлжлүүлж ажиллах түүчээ нь байх болно” гэлээ. 

Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг уулзалтын үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Өнөөдөр багш хүнийхээ хувьд энэ сайхан хүндтэй индэрт уригдан ирж үг хэлэх болсондоо маш их баяртай байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнө дөнгөж сургууль төгсөж ирээд Налайхын 3 дугаар хороо буюу Төмөр замын урд талын цэцэрлэгт багшаар ирж байлаа. Багшаар ирэх цаг хугацаанд Сайнбуянгийнх гэдэг сайхан айлтай хаяа зэрэгцэн манай цэцэрлэг оршин тогтнож, 45 хүүхдийг хүлээн авдаг байсан. Сайнбуян гуайнх эгэл бор амьдралтай хөдөлмөрч, зэрэгцэн шуугилдан өсч байгаа хэдэн сайхан хүүхдүүдтэй айл байсан. Миний шавь нараас өнөөдөр олон сайхан хүмүүс төр засгийн өндөр албан тушаал хашиж, нийгмийн сайн сайхны төлөө түүчээлэн ажиллаж явахыг харахад багш хүний хувьд баяртай байдаг. Түүний нэг нь Сайнбуянгийн Амарсайхан. Тэр багаасаа л эгэл бор амьдралыг туулж ирсэн цовоо сэргэлэн хүүхэд. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад нь багш хүний хувьд маш их баяртай байна. Энэ цаг үед ямар хүн хэрэгтэй байна вэ гэвэл маш их ёс суртахуунтай, хариуцлагатай, сахилга баттай зарчимч хүн хэрэгтэй байна. Тийм учраас би энэ удаагийн сонгуульд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 100 хувь дэмжинэ гэдгээ баяртайгаар илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.

Хүүхдийн баярын хөтөлбөр
Хүүхдийн баярын хөтөлбөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.