Зөвшөөрөлгүй ашиглаж буй нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөхөөр болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Зөвшөөрөлгүй ашиглаж буй нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөхөөр болов

Зөвшөөрөлгүй ашиглаж буй нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөхөөр болов

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Нийтийн  эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргав. Хотын нийтийн эдэлбэр газруудад зарим компани, хувь хүмүүс газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тухай шүүмжлэл олон жилийн турш үргэлжилж байлаа. Тиймээс хотын захиргаа  үүнийг журамлах зорилго тавьжээ. Уг захирамжид “...нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг 2015 оны 5 дугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллахыг Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газарт...” даалгасан байна.  Мөн зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, зөвшөөрөлгүй барилгыг дэд бүтцээр хангахыг зогсоох, дэд бүтцэд холбосон этгээдэд хариуцлага  тооцохыг холбогдох албан тушаалтнууддаа энэхүү захирамжаар үүрэг болгожээ. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn 

 

 

Монгол хүн бүр 7000 ам долларын өртэй байна
Монгол хүн бүр 7000 ам долларын өртэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.