Савада Хидео Монголын ЭСЯ дээр очиж мэдүүлэг өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Савада Хидео Монголын ЭСЯ дээр очиж мэдүүлэг өгчээ

Савада Хидео Монголын ЭСЯ дээр очиж мэдүүлэг өгчээ

Монголын нөлөө бүхий банкны томоохон хувьцаа тойрсон хэл ам дуусаагүй байна. Учир нь одоогийн нэг УИХ-ын гишүүн Сангийн сайд байхдаа 2019 оны нэгдүгээр сарын 25-нд сайдын албан бланк бүхий 11/286 дугаартай бичгийг тухайн банкны том хувьцааг эзэмшдэг Японы иргэн Савада Хидеод илгээжээ. Уг бичигт “...Хэрвээ нэр бүхий компанид хувьцаагаа өгвөл Монгол Улсын Засгийн газар дэмжинэ” гэсэн байна. Сангийн сайдын нэрээр явсан энэхүү албан тоот буюу хүсэлт нь санал болгосон үнэ, нөхцөл, хугацаанд тухайн хувьцаа эзэмшигч худалдаж аваагүй бол гуравдагч этгээдэд санал болгож худалдах эрхийг хязгаарлажээ. Энэ маш ноцтой.
Уг бичиг Японоос “олдсон” байна. Харин Монгол Улсаас олдохгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэр бичиг манай улсын хууль хяналтынхны гарт оржээ. Энэ дагуу саяхан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сангийн яамны бичиг цаасыг ухахад 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11/386 тоотоор шал өөр агуулгатай бичиг үйлдэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм давхардсан, хуурамч ганц хувь бичиг Японд, ноён Савадад оччихсон байна.
Хэрэгт холбоотой асуудлаар ноён Савада Хидео саяхан Япон дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд очиж манай хууль хяналтын байгууллагынханд мэдүүлэг өгч, байр сууриа илэрхийлсэн байна.

Харин АТГ-ын мөрдөгчид Японд очсон уу, online-р холбогдож уг мэдүүлгийг авсан уу гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нимбэг хавдрын эсрэг хими эмчилгээнээс 10000 дахин илүү үр дүнтэй
Нимбэг хавдрын эсрэг хими эмчилгээнээс 10000 дахин илүү үр дүнтэй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.