Хайрын долоон үе шат
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
Хайрын долоон үе шат

Хайрын долоон үе шат

Бүх хайрын түүх өөр үзүүрээс эхлэлтэй. Гэвч бүх учрал хайр болдоггүй нь харамсалтай. Ийм учраас л цор ганц хайраа оллоо гэж хэлдэг байх. Хэн нэгэнд дурласан ч тэр хүн тань тэр бүр анхаарал тавихгүй үед мөн л хайр асах нь ховор. Тиймээс хайр гэдэг харилцан биенээ хайрлаж хүндлэхийг хэлэх байх. Зарим хүмүүс дурласаа хайр гэж боддог. Яг одоо та өөрийн харилцаагаа ямар үе дээрээ явж байгааг тодорхойлоорой. 
 

1. Эхний шат бол – Чихэрлэг шат 
Бүх хосууд энэ үеийг давсан байдаг. Сайхан үгс, романтик байдал, шоколад, цэцэг,  энрийлэл гээд л. 
 

2. Сэтгэл ойртох шат 
Чихэр, цэцэгс өгөх шатны дараа та түүний тухай илүү ихээр мэдэхийг хүснэ. Түүний сэтгэлийн гүнд хэн нуугдаж байдаг, надаас ямар мэдрэмж явдагийг мэдэхийг хүснэ. Энэ үед ихэнх хосууд илүү ихээр дотносдог. 
 

3. Үзэн ядах шат 
Түүний сул талыг олж харж, анхаарал буурна. Ийм учраас та ихээр аашилж эхлэнэ. Гомдоллож, түүнийг яагаад залгасангүй, холбоо барьсангүйд нь уурлана. Энэ үе шатыг давсан хосууд харилцаагаа илүү бататгаж чаддаг. 
 

4. Тэвчээр шаардах шат 
Энэ үед хосууд харилцаандаа илүү ухаалаг, үнэнчээр хандаж эхлэнэ.  Жижиг зүйлээс бол муудалцах болон зөрчилдөх нь багасна. Харилцан биенийгээ тэвчиж ойлголцоно. 
 

5. Хүндлэх шат – Хайрын эхний шат 
Энэ үе бол хайрын эхний шат. Хосууд биендээ хувийн орон зайг олгож хүндлэнэ. Хосууд биендээ өндөр хариуцлага тавина. 
 

6. Нөхөрлөх шат – Хайрын хоёр дахь шат 
Хэцүү бүхнийг даван туулсны дараа. Хосууд зүгээр ч нэг дурлалт хосууд биш, сайн найзууд болсон байна. Ямарваа нэгэн зүйл тохиолдоход хамгийн эхэнд хандах хүн нь таны хайрт байх болно. 
 

7. Жинхэнэ хайр 
Энэ бол хайрын эцэс. Биенийгээ харилцан хүндэлж, дутуугаа нөхөж, дундуурыг нь дүүргэх, хэцүү үед нь туслах үе. Энэ бүх давааг давахад тэвчээр, цаг хугацаа хэрэгтэй. Давааны цаана бэлэг гэдэг шүү дээ. 
Ингээд бүсгүй таны харилцаа аль үе шат дээр явж байна? 

Эх сурвалж: Unen.mn

 

Какүрюү М.Ананд гэргийгээ танилцуулав
Какүрюү М.Ананд гэргийгээ танилцуулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.