39 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН АЛБАН ХААГЧ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 52 секунд
 39 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН  АЛБАН ХААГЧ

39 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН АЛБАН ХААГЧ

39 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, ГОЛЫН УСАНД ОРЖ АМЬ НАСАА АЛДСАН 27 ХҮНИЙ ЦОГЦСЫГ ГАРГАЖ АВСАН АЛБА ХААГЧ

 

Өнөөдрийнхөө зочноор бид Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Алтанцөгцийг онцоллоо. Үйл хэрэгтээ гавьяархсан, эрдсэн,бардсан юм түүнд нэгээхэн ч үгүй. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, өгсөн үүргийг цаг алдалгүй биелүүлдэг энэ эрхэм албандаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа алба хаагч маань Говь-Алтай аймгийн уугуул.
Зөвхөн энэ онд л гэхэд гол усны аюулаас 39 хүний амь насыг аварч, 27 хүний цогцсыг гаргаж авчээ. Цагдаагийн алба хаагчдыг чимээгүй баатрууд гэж нэрлэдэг. Аврах, хамгаалах, цогцос гаргаж авах бол түүний хувьд хийх ёстой ажилаа л хийж байгаа хэрэг. Баргийн аавын хүү зориглоод аварч чаддаггүй юмаа гэхэд сайн муу энерги гэж их ярих болсон энэ цаг үед сэжиглээд ойртож чадна гэж үү.

Цагдаа хүн ийм л элдэв сэжиг сүжиггүй үүргээ гүйцэтгэж байдгаараа бусад ажил мэргэжлээс онцлогтой. Бусдын амийг аврах буянтай ажилтай ч тулгар биетэй эхнэрээ бол дүүрэн халамжилж амжихгүй л яваа. Гэхдээ л цагдаа хүний ажил, цагдаагийн гэргийн сэтгэлийн хаттай хамт эх орон амгалан байдаг даа.
А.Алтанцөгц залуу маань Баянзүрх дүүргийн 20-р хороо Хар усан тохойгоос Хан-уул дүүргийн 12-р хороо биокомбинатын гүүр хүртэлх чиглэлд харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс Нийслэлийн аврах ангийн гурван бүлэгтэй хамтран завьтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын туршлагаараа эрдэнэт хүний амийг ийнхүү аварсанд олон иргэд талархалтай байна.

2014 оны 07-08нд Баянзүрх дүүргийн 20-р хорооны голын урд талд үерт автлаа гэсэн мэдээллийн дагуу очиж, 7-н хүн үерт боогдож, амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байсныг шуурхай ажиллагаа явуулан аварчээ. Мөн 2014 оны 07-10ны өдөр Туул голд завьтай хоёр иргэн хөмөрч живсэн байна гэсэн мэдээллийн дагуу очиж гурван настай хүүг, 54 настай өвөөтэй нь хамт голын салаанд орсныг завь тавьж аврах ажиллагаа явуулан амийг нь аварсанд гэр бүлийнхэн нь баяртай байдаг. Мөн Минж үржүүлгийн баруун талд Туул голд бөмбөгний хойноос гурван хүн үсрээд орчихлоо гэсэн мэдээллийн дагуу голд урсаж байсан гурван хүнийг амь насыг нь аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гээд 39-н эрдэнэт хүний амь насыг аварч ар гэрт нь болон цагдаагийн байгууллага, түргэн тусламжийн 103-т цаг тухайд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс болон согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс голын усанд орж байгаад амь насаа алдсан 27 хүний цогцсыг гаргаж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэж өгсөн гавьяатай.
Эрдэнэт хүний амийг аврах, амь насаа алдсан хүнийг уснаас гаргах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа ажлын амжилт хүсэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

 

Монголын шилдэг 10 улс төрчийг тодруулжээ
Монголын шилдэг 10 улс төрчийг тодруулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.