Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацаа дуусахад 10 хоног үлдээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацаа дуусахад 10 хоног үлдээд байна

Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацаа дуусахад 10 хоног үлдээд байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацаа дуусахад 10 хоног үлдээд байна. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг тухайн үед шийдэх юм.

Прокурорын байгууллагаас түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих саналаа хүргүүлснийг шүүх хүлээж авсан байдаг.

М.Зоригт: Нам дотроо эв зүйгээ ололцохгүй байгаа үед хамтрах нь зөв гаргалгаа
М.Зоригт: Нам дотроо эв зүйгээ ололцохгүй байгаа үед хамтрах нь зөв гаргалгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.