Омикрон хувилбарын судалгааны эхний үр дүн “найдвар төрүүлж” буйг АНУ-ын мэргэжилтэн мэдэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
Омикрон хувилбарын судалгааны эхний үр дүн “найдвар төрүүлж” буйг АНУ-ын мэргэжилтэн мэдэгджээ

Омикрон хувилбарын судалгааны эхний үр дүн “найдвар төрүүлж” буйг АНУ-ын мэргэжилтэн мэдэгджээ

Коронавирусийн шинэ хувилбар Омикроны судалгааны ажлын эхний үр дүн “найдвар төрүүлж” байгааг АНУ-ын халдварт өвчин судлалын топ мэргэжилтэн Энтони Фаучи өчигдөр мэдэгджээ.

“Омикроны халдварлах чадвар өндөр нь тодорхой байна. Өмнө нь өвчлөл багатай байсан улс оронд халдвар огцом нэмэгдсэн нь бараг бүхэлдээ Омикроны нөлөө байгаа нь харагдсан” гэж Фаучи өчигдөр CNN сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Тодорхой үр дүн хэлэхэд хэтэрхий эрт байгаа ч шинэ хувилбарын хүндээр өвчлүүлэх чадвар өндөр биш болох нь судалгааны эхний үр дүнгээс харагдаж байгаа. Энэ нь одоогоор бага ч гэсэн найдвар төрүүлж байна” гэжээ.

Гэхдээ шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хүн амд залуусын эзлэх хувь өндөр байдаг нь өвчлөл хүндрэхгүй байгаагийн нэг гол шалтгаан байж болзошгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Мөн хэсэг хугацааны дараа хүндрэл ажиглагдаж эхлэх магадлалтай хэмээн болгоомжилцгоож байна.

Омикроныг судлах ажил одоо лабораторийн түвшинд үргэлжилж байгаа. Вакцины нөлөөг бууруулдаг эсэх, халдсан хүнээ хүндээр өвчлүүлдэг эсэх, үнэхээр халдварлах чадвар нь бусад хувилбаруудынхаас өндөр эсэхийг удахгүй тодорхой болгох юм.

“Вакцины хамгаалах чадварыг сулруулбал хамгийн бодитой том эрсдэл болно гэж би бодож байна. Дельта хувилбар шиг вакцин үр дүнтэй хэвээр байх уу, эсвэл вакцины нөлөөг жишээлбэл 50 хүртэл хувиар унагаж, дархлаажуулалтыг дахин шинээр эхлүүлэх шаардлагатай болох уу гэдэг нь гол асуулт” гэж Модерна компанийн ерөнхийлөгч Стивен Хож саяхан ABC сувагт ярьж байв.

Одоогоор Омикрон хувилбар дэлхийн 40 орчим улс, АНУ-ын 15 мужид тархаад байна.

Эх сурвалж: AFP

"Татар" хамтлагийн Мөөгий "Улс төрд шинэ манлайлагч"-д магтуулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.