Дуучин R Kelly-д 30 жилийн хорих ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 54 секунд
Дуучин R Kelly-д 30 жилийн хорих ял оноолоо

Дуучин R Kelly-д 30 жилийн хорих ял оноолоо

1996 онд гарсан "I believe I can fly" дуугаараа алдаршсан дуучин R Kelly (Роберт Сильвестр Келли)-д охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 30 жилийн хорих ял оноолоо. Түүнчлэн тэрээр 100 мянган долларын торгууль төлөхөөр болжээ.

Өдгөө 55 настай тэрээр 2019 оны долоодугаар сараас хойш хоригдож байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг Брүүклинээс Чикаго руу шилжүүлэх бөгөөд тус хотод ирэх наймдугаар сард хүүхдийн порнограф бичлэг хийсэн мөн шүүх ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхэд дуудах аж. Дараа нь Иллиноис болон Миннесотагийн шүүхэд дуудагдах гэнэ.

Дуучин R Kelly хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан бөгөөд энэ нь сэтгэл зүйд нь нөлөөлж, бэлгийн буруу зуршилтай болсон тул түүнд 10-аас дээш жилийн хорих ял өгөхгүй байхыг дуучны өмгөөлөгч Женнифер Бонжан хүсжээ. Тэрээр "Келлигийн үйлдсэн гэмт хэргийн ихэнх хувь нь олон жилийн өмнө болсон учраас үйлчлүүлэгч маань одоо нийгэмд аюулгүй. Доктор Диц, Сорентино нарын дүгнэснээр үйлчлүүлэгч маань педофил эсвэл бэлгийн гаж донтон биш" гэжээ. Харин прокурорууд түүнд доод тал нь 25 жилийн хорих ял оноох ёстой, учир нь хохирогчдоо өөртөө татаж, хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр өөрийн нэр хүндийг ашиглаж байсан бөгөөд огтхон ч харамссан шинжгүй байгаа учраас нийгэмд аюултай гэж үзсэн байна.

Дуучин Алияатай /15 настай байхад нь/ хууль бусаар гэрлэж байжээ

Дуучин Алияатай /15 настай байхад нь/ хууль бусаар гэрлэж байжээ

Келли зарим хохирогчдоо шоу бизнест татан оруулах нэрээр хуурч, тархийг нь угааж, түүнд үйлчлэхийг шаарддаг байсан гэж гэрчүүд мэдүүлжээ. Шүүх хурлын явцад яригдсан хамгийн том хэрэг бол дуучин Алияатай 15 настай байхад нь эцэг эхээс нь нууцаар гэрлэсэн явдал байв. Келли түүний анхны "Age Ain't Nothin' But A Number" цомгийг продюсерлэсэн байна. Келлигийн менежер тухайн үед Алияагийн төрсний гэрчилгээг хуурамчаар үйлдэхийн тулд хахууль өгч байснаа шүүхэд хүлээн зөвшөөрч байжээ. Хожмоо энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Дуучин Алияа 2001 онд 22 насандаа онгоцны ослоор амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн
Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.