“Шилмэл мал 2015” үзэсгэлэн болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
“Шилмэл мал 2015” үзэсгэлэн болж байна

“Шилмэл мал 2015” үзэсгэлэн болж байна

Малын үүлдэр угсааг сайжруулах, шилмэл малыг бусад аймаг орон нутагт сурталчилах зорилгоор жил бүр Шилмэл мал үзэсгэлэнг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж байгаа. Энэ жилийн Шилмэл мал-2015 үзэсгэлэн худалдаанд 22 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл малууд оролцож байна.Малын үүлдэр угсааг сайжруулах зорилготой ч нөгөө талаар оюутан залуус, хүүхэд багачуудад мал, амьтны онцлогыг таниулах зорилготой юм.

Энэ жилийн шилмэл үзэсгэлэн худалдаанд оролцох малчдын тоо мөн шилмэл малын тоо нэмэгдсэн байгааг хэлж байна.Шилмэл мал-2015 үзэсгэлэнд 22 аймаг, нийслэлийн 1356 толгой мал, амьтан оролцож байна.Энэхүү үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Шилмэл мал үзэсгэлэн энэ сарын 18-нд нээлтээ хйисэн бөгөөд гурван хоног Яармагийн дэнжид болно.

Т.Болор

“Өөр мэдрэмж” /Эротик өгүүллэг/
“Өөр мэдрэмж” /Эротик өгүүллэг/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.