"Чингис бонд"-оос санхүүжсэн "Гудамж" төслийн гүйцэтгэгч компаниуд өр зээлэнд баригдаж дампуурлын ирмэгт иржээ, бондын мөнгө хаачив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 12 секунд
	 		 	 “Чингис бонд“-оос санхүүжсэн “Гудамж“ төслийн гүйцэтгэгч компаниуд өр зээлэнд баригдаж дампуурлын ирмэгт иржээ, бондын мөнгө хаачив

“Чингис бонд“-оос санхүүжсэн “Гудамж“ төслийн гүйцэтгэгч компаниуд өр зээлэнд баригдаж дампуурлын ирмэгт иржээ, бондын мөнгө хаачив

Ардчилсан засаг гарсан даруйдаа өөрсдийн дээдлэн хүндэлдэг эзэн хааныхаа нэрээр нэрлэсэн "Чингис бонд" хэмээх өрийг олон улсын зах зээлээс босгосон. Монголчуудыг түүхэндээ байгаагүй их хэмжээний өрөнд оруулсан уг өрийн бичгээс багагүй хэмжээний мөнгийг нь "залгисан" нь "Гудамж" төсөл байв. Тэр ч утгаараа АН-ынханы энэ сонгуульд урдаа барьж орох ганц ажил нь "Гудамж" төсөл гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ.

“Чингис бонд”- ын мөнгөнөөс Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт “Гудамж” төслийн 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой хэмээн 200 сая ам.доллар гаргаж өгсөн байдаг. Тухайлбал, төслийн ажил эхлэж байсан 2013 онд 1 ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж байсан гэж үзвэл 200 сая ам.доллар ойролцоогоор 320 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Ингээд УИХ-ын гишүүн Фортун Н.Батбаярын 2012 оноос хойш хариуцаж байсан Эдийн засаг хөгжлийн яамны "гараар" бондын мөнгөнөөс нийт 200 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан авахаар болсон том төсөл "хөдөлж" эхлэв. Хотын даргын багийнхан ч уг нь "Гудамж" төслийг амжилттай хэрэгжүүлж зарим уулзваруудыг шинэчлэж, зам талбайг нь янзалж дууссан. Харин ажил гүйцэтгэсэн компаниудад нь хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөлгүй, дампуурлын ирмэгт авааччихсан л болохоос биш.

Тодруулбал, төслийн ажлыг гүйцэтгэхээр нийт 26 компани ханцуй шамлан оржээ. Компаниуд Хөгжлийн банкнаас шийдэж өгсөн эхний хэсэг мөнгө болон өөрсдийн хөрөнгөөр оноогдсон ажлуудаа гүйцэтгэж дууссан боловч төр тэдэнд төмөр нүүрээ харуулж эхэлсэн байна. Улсын комисс замуудыг нь хүлээж авчихаад байхад 2014 оноос улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт өгөөгүй байна. Ерөнхийдөө улс дээрх 22 компанид үлдсэн 7.5 тэрбум төгрөгийн асуудлыг нь шийдэж өгөхгүй "луу унжиж" яваа аж. Арга ядсан 22 компани нь дампуурлын ирмэг дээр ирсэн бөгөөд эргэлтийн хөрөнгө ч үгүй болжээ. 2014 оноос хойш банк, банк бус санхүүгийн газарт өөрсдийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөө барьцаанд тавьж зээл авч ажлаа үргэлжлүүлсэн боловч өнөөдөр зээлийн хүүгээ ч төлж чадахгүй хэмжээнд хүрчээ. Татвар дээр өртэй тул тус компаниудад ажиллаж буй ажилчид нь нийгмийн ямар нэгэн асуудлаа ч шийдүүлж чадахгүй хүнд нөхцөл байдалд оржээ. Адаг сүүлд нь дээрх компаниуд татвар дээр их хэмжээний өртэй учраас дахин нэг ч тендерт оролцох боломжгүй болсоноор дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон байна. Энэ мөнгийг өгөхгүй бол энэ сарын 25 өдрөөс эхлээд компаниуд нийслэлд хийсэн гудамжуудаараа хааж зогсон тэмцэл хийх гэнэ.

Гудамж төсөл нь Хөгжлийн банкаа буруутгаж, Хөгжлийн банк нь Сангийн яам руугаа дүйвүүлсээр энэ төсөл замхарч буй юм байна. Сангийн яам нь харин "төсвийн тодотголд суулгаж өгье, гэхдээ судалж үзье" гэдэг хариу өгчээ.

Хамгийн асуудалтай нь дээрх ажлыг 1.5 саяаар үнэлэгдсэн Чингис бондын мөнгөнөөс 100 хувь санхүүжүүлэхээр шийдвэрлүүлсэн. Гэвч яагаад ийнхүү санхүүжилт нь зогсох болов?. Сангийн яам санхүүжилтийг нь шийдэх ёсгүй. Тэр тусмаа төсвөөс шүү дээ. Аль эрт санхүүжүүлэлтийг нь шийдсэн төсөл бол "Гудамж". Бондын мөнгөнөөс 100 хувь санхүүжүүлэлтийг нь шийдвэрлэсэн гэх танилцуулгыг хүртэл хийж байсан. Гэтэл өнөөдөр юун өр, хаанаас гараад ирэв. Ямар шалтгаанаар уг том төслийн мөнгө замхарч, төрийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих болов. Тэдний ард байгаа долоон мянга гаруй иргэд хохирч үлдэж байна вэ. Дашрамд дурдахад уг төсөлтэй холбоотой асуудлыг АТГ-аас шалгаж байсан. АТГ ойрын өдрүүдэд анхааралдаа авах нь зүйтэй боллоо. “Гудамж” төслийн зарцуулалтын нэгдсэн мөнгөн дүнг бүхэлд нь биш задаргааг нь олон нийтэд дэлгэж, уг төсөлд ямар компани хэдэн төгрөгийн санхүүжилтээр аль уулзварыг хийсэн, гэрэлтүүлгийг хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэх зэрэг задаргааг ил болгох хэрэгтэй байна.

Ч.Ган /ZALUU.COM/

Т.Баясгалан, Э.Чулуунчимэгт ”алгадуулжээ”
Т.Баясгалан, Э.Чулуунчимэгт ”алгадуулжээ”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.