Оросын тал С.Лавровын жийнсний хэрэгт Монголыг буруутгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 58 секунд
 	 Оросын тал С.Лавровын жийнсний хэрэгт Монголыг буруутгав

Оросын тал С.Лавровын жийнсний хэрэгт Монголыг буруутгав

"Домогт” жийнсний яриа эрчээ алдалгүй гадны хэвлэлүүдэд бичигдсэн хэвээр байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей 

Лавров өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд манай улсад албан айлчлал хийхээр ирсэн. Тэрээр онгоцноос буухдаа албан хувцас бус чөлөөт загварын жийнсэн өмд өмссөн нь олны хэл амны бай болсон. Энэ явдлын тухай “Хүндээр хүлээж авах шаардлагагүй, гол уулзалтандаа хэрхэн очих нь л чухал” гэх байр суурь байсан ч эсрэгээрээ “Дипломат ёсыг уландаа гишгэлээ. Монгол улсыг хэрхэн үнэлдгээ харууллаа. Монголыг доромжилж байна” гэх байр суурь зонхилж байв.

Айлчлалын протоколд хүндэт харуул угтаж авах тухай заагаагүй

Энэ сэдэв Монголын хилээс давж гадны хэвлэлүүд ч бичих болов.

Төд удалгүй “жийнсний хэрэг”-т ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсны тайлбар өгсөн юм. Уг тайлбарт “ОХУ-ын айлчлалын бүрэлдэхүүн онгоцонд хоносон учраас чөлөөт хувцас өмссөн. Монгол Улсад газардсаны дараа зочид буудалд албаны хувцсаа сольж өмсөн албан уулзалтанд очих төлөвлөгөөтэй байсан. Онгоцонд хоносон учраас биед эвтэйхэн чөлөөт хувцасаа өмссөн. Энэ тохиолдолд албан хувцастай шөнийг өнгөрөөнө гэдэг утгагүй зүйл. Нөхцөл байдал бүрт ингэж хувцаслах ёстой гэж заасан дүрэм Дипломат ёсонд байхгүй. Тиймээс ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд улстөржүүлэхгүй байхыг хүссэн юм.

Гэвч саяхан ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, профессор Паул Лядов  “Asia Russia” агентлагийн цахим хуудаснаа уг албан айлчлалын үеэрх үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл нь Монголын Гадаад хэргийн яамны алдаатай протоколоос болсон тухай мэдээ нийтлэгджээ.

Айлчлалын үеэрх үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл нь Монголын Гадаад хэргийн яамны алдаатай протоколоос болсон 

Тэрээр “Асуудал үүсгэх болсон гол хүчин зүйл нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын протокол нь алдаатай байсанд байгаа юм. Учир нь протоколд ямар төрлийн угтах ажиллагаа болох талаар мэдээлэл огт дурдаагүй байсан. Хэрвээ онгоцноос дөнгөж буунгуут хүндэт харуултай угтах ажиллагаа болох талаар дурдсан бол албан хувцас өмсөх нь зайлшгүй зүйл юм” гэжээ.

Протоколд ямар төрлийн угтах ажиллагаа болох талаар мэдээлэл огт дурдаагүй байсан.

Ямар ч төрийн айлчлалийн үеэр дагаж мөрдөх учиртай Монгол төрийн ёслолын журам гэж бий. Уг журамд гадаадын зочид, төлөөлөгчийн яаж угтах болон хэрхэн үдэхийг нэг бүрчлэн заасан байдаг байна. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Монгол Улсад ажлын айлчлалаар ирэхэд  нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд Монгол Улс, тухайн улсын төрийн буюу тухайн төрийн тэргүүний далбааг мандуулж, нисэх онгоц буюу галт тэрэгний шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. Гадаад хэргийн сайдыг угтах ёслол тусгайлан үйлдэхгүй” гэж заасан байдаг аж. Түүнчлэн айлчлалын протоколд хүндэт харуул угтаж авах тухай заагаагүй байж.

Өөрөөр хэлбэл, С.Лавровыг нисэх онгоцны буудал дээр хүндэт харуул жагсаан угтах ёслол тусгайлан үйлдэхгүй гэдгийг энд тодорхой хэлсэн байна. Төрийн томоохон айлчлалыг төв талбай дээрээ л угтаж авдаг уламжлалт дэг жаяг бий. Үүнийг зөрчиж, онгоцны буудал дээр гүйж очсоноороо өөрсдийгөө дорд үзэгдсэн мэт харагдуулах үндэс болжээ.

 Эх сурвалж eagle.mn

"Хас"-ын Ч.Ганхуяг Нарагийн гоо үзэсгэлэнг бишрэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.