Улс төрд оноо авахын тулд шинэ нам байгуулах эрх ашиг хэнд хэрэгтэй вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 28 секунд
Улс төрд оноо авахын тулд шинэ нам байгуулах эрх ашиг хэнд хэрэгтэй вэ

Улс төрд оноо авахын тулд шинэ нам байгуулах эрх ашиг хэнд хэрэгтэй вэ

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга, С.Ганбаатар, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай нар шинэ нам байгуулах гэнэ гэх мэдээлэл цацагдах болж. Харин үүнийг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд үгүйсгэсэнгүй. Гэхдээ чухам хэн хэнтэй хамтарч байгаагаа тэрээр хэлсэнгүй. Тэдний нийлэх нэгдэх гол зорилго нь гэвэл Засгийн газар. Учир нь энэ парламентад сөрөг хүчингүй байхгүй. Иймд гүйцэтгэх засаглалд хяналт тавьж ажиллахгүй гэж үзэж байгаа юм. Магадгүй нийлж нэгдээд сөрөг хүчний байр сууриас асуудал хандах байх гэсэн таамаг мэдээлэл бичигдэж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн,Засгийн газар хэрхэн тогтвортой ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, тодорхой үр дүн гаргах нь чухал. Үүнийг нь ард түмэн хүлээж байгаа. Ийм нөхцөл байдалд улстөрчид “тоглолт хийж” нам байгуулж, сөрөг хүчин болно гэх яриа гаргах нь хэр зохимжтой бөгөөд цагаа олсон гаргалгаа вэ. Ингэснээрээ ард түмнээс +1 оноо авч чадна гэдэг мөн л юу бол. Бид өнгөрсөн 20 гаруй жил хангалттай улстөржсөн. Улстөржилтөөс болж жирийн иргэд хүртэл нам болон талцалж, намын гишүүнчлэлтэй байж ажилд ордог ийм буруу жишиг тогтоочихсон. Одоо энэ алдаагаа бага багаар ч болов засахын төлөө л төр засаг шийдвэрээ гаргаж, хатуу зарчимтайгаар ажиллах ёстой санагдана. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд олон нийтэд төдийлөн таалагдах үг хэлээгүй. Тэрээр танана, багасгана, бүсээ чангална, энэ бүгдийг хамтдаа хийсний дараагаар эдийн засаг сайжирна гэдгийг л хэлсэн. Энэ бол бодит байдал. Хэдий таагүй үг ч гэлээ хэн нэгэнд таалагдахын тулд биш ажил хийж, хэрэгжүүлэхийн төлөө эхлүүлсэн алхам нь гэж харж байгаа, миний хувьд.

Нам байгуулах тухай яриа гарахад л нэр цацагдсан улстөрчид Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг шүүмжлэгчид. УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт шүүмжлэлтэй ханддаг ч, МоАХ-даа суудалтай хоцорч, өөрөө засагт нь ажилласан. УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүний албыг хаших ёсгүй гэсэн байр суурьтай болохоор тэрээр ҮХАА-н сайдын суудлаа өгсөн. Харин өөрийг нь МоАХ фракцийнхаа зарим нэг хүнтэй таарахаа больж, улс төрд ганцаардаж эхэлж байгаа гэх.Засагт шүүмжлэлтэй хандсанаасаа болж нам дотроо сөрөг хүчин болчихсон яваа Х.Баттулга намаасаа гараад хэр хүчтэй харагдах вэ. Тэр дундаа нэр нь дурьдагдаад байгаа дээрх хүмүүстэй шүү дээ.

Г.Уянга гишүүн бол Засгийн газрыг байгуулагдахад л шүүмжилсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг томилогдох үеэр хатуухан үг чулуудаж байсан. Тэрээр Төрийн ордны гадна улс төр хийж, УИХ-ын гишүүн болохдоо 10 гаруй сая төгрөгийг зарцуулсан гэж байгаа. Түүний популист байдал өнөөдөртөө хэр нийцэх бол гээд бодохоор арай өөр зүйл бодогдоод байгаа юм. Ард түмний хүнд хэцүү байдлыг ашиглаж л улстөрчид “үүрээ засаж”, эцэс сүүлд нисээд баригдахын аргагүй алга болдог. Хүний зовлонгоор жаргал хийнэ гэдгийг тэд л хамгийн сайд мэднэ. Өөрсдийн эрх ашгийн төлөө юу ч хэлж, хийж мэдэх тэдний хэнд нь итгэх хэрэгтэй вэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч мөн “гудамжны” улстөрч. МҮЭХ-ны ерөнхийлөгч байхаасаа ард түмний цалинг нэмэгдүүлье гэж уриа лоозон барьж, улстөрчидтэй тэмцдэг байсан. Түүний хэлснээр цалин нэмэгдэж, үүнийхээ хэрээр амьдрал сайжрав уу. Үгүй л болов уу. Гагцхүү төр засгийн зөв бодлого, аль болох бага улстөржилтөөр ажил урагшилж, амьдрал сайжирна. Энэ бүгдийг ойлгохоос илүүтэй өөрт ашигтай хувилбарыг тэд сонгож, нам байгуулах гэж байх шиг. Харин нам байгуулах шалтгаанаа бол өөрөөр тайлбарлаж байна. С.Ганбаатар ярихдаа “Юуны өмнө нийгмийн төлөө хүчтэй дуу хоолойгоо гаргадаг хүмүүсийн хамтын ойлголцол буюу юун дээр нэгдэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Өнөөдрийн АН, МАН шиг тендер дээр нийлж болохгүй. Бид иргэдэд ажлын байр бий болгох, хэрхэн үйлдвэртэй болох, яаж эрүүл мэндийн даатгалыг сайжруулах, Оюутолгойг хэрхэн зөв замд нь оруулах зэрэг олон асуудал дээр нэгдэх болов уу” гэжээ. Нам болж улс төр хийхгүйгээр дээрх ярьсан асуудлаа ярьж, шинэ санааг гаргаж болохоор. Харин үүнийг тэд хүсэхгүй байгаа бололтой. О.Магнай ч мөн энэ Засгийн газартай хамтарч чадахгүйгээ мэдэгдээд яваад өгсөн. Магадгүй түүний дараагийн нүүдэл нам байгуулж, улс төрийн алхамаа эхлүүлэх явдал байж мэднэ. Иргэний хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байсан О.Магнай, С.Ганбаатар, Г.Уянга нар Төрийн ордонд намаар дамжуулан хөдөлгөөн өрнүүлэх нь. Хамгийн чухал нь тэдний энэ үйлдэл үр дүнд хүрэх үү. Тийм бол ямар үр дүнд. Ард түмэнд юу авчрах вэ. Эдийн засгийн хүнд нөхцөлд ард түмний амьдралыг улам доройтуулахгүйн тулд ажиллахын оронд өөрсдийн улс төрөө бодож байгааг юу гэж ойлгох вэ.

Эх сурвалж: Zaluu.mn

 О.Баасанхvv vvрэгдсэн нь
О.Баасанхvv vvрэгдсэн нь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.