Гекийн араас гэлдрэх vv, эсвэл...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 34 секунд
 Гекийн араас гэлдрэх vv, эсвэл...

Гекийн араас гэлдрэх vv, эсвэл...

УИХ дахь МАН-ын бvлгээс долоо хоног бvр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишvvн Д.Дэмбэрэл оролцож, улсын єрийн талаар сэтгэл эмзэглvvлсэн мэдээлэл хийв. Тэрээр ирэх гурван жилд тєлєх єрийн дарамтыг ард тvмний нуруунд vvрvvлэх vv, эсвэл Засгийн газар, УИХ сайн ажиллах замаар орлого олж, єрєє тєлєх vv гэсэн хоёр сонголтын ємнє байгааг онцолсон юм. Тvvний хэлснээр 2016 оны тєсєв, 2017 оны тєсвийн тєсєєллєєс vзэхэд ард тvмний нуруун дээр єрийн дарамтыг vvрvvлэх хувилбарыг эрх баригчид сонгоод байгааг тодорхой тоо баримтаар тайлбарлав.

Єнєєдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад єр 21.7 тэрбум ам.доллар болж, 2012 онд 11.6 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад бараг хоёр дахин єсєєд байгаа аж. Vvний дотор Засгийн газрын єр зонхилох хэсгийг эзэлж байгаа юм байна. 

Засгийн газрын єр єнєєгийн vнэ цэнээр 13.7 их наяд тєгрєг болж. Энэ єр 2012 оноос хойш ёстой л пуужингийн хурдаар єсч байгаа аж. Тиймээс хурдтай єсч байгаа Засгийн газрын єрийг зогсоох, бууруулах нь хамгийн гол тулгамдсан асуудал болоод байгааг Д.Дэмбэрэл гишvvн тэмдэглэсэн. Ирэх гурван жил буюу 2016-2018 онд Монгол Улсын тєлєх єр vлэмж хэмжээгээр нэмэгдэх аж. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын тєр, хувийн хэвшил нийлээд 900 орчим сая, 2017 онд хоёр тэрбум, 2018 онд 1,3 тэрбум гаруй, нийтдээ дєрвєн тэрбум ам.долларын гадаад єр тєлнє. Энэ нь одоогийн ханшаар бодоход найман их наяд тєгрєг болж байна. 
Тvvнчлэн 2016 онд 962 тэрбум тєгрєгийг зээлийн vйлчилгээний тєлбєрт тєлєх бєгєєд энэ нь улсын тєсвийн 37 хувийг эзэлнэ. 

Єєрєєр хэлбэл, 2016 оны тєсєвт ийм том дарамт гарч ирж байгааг Д.Дэмбэрэл гишvvн онцолсон. 
Тэрээр цааш нь "Тєсєвт суулгах замаар л энэ их єрийг тєлнє. 2016 онд Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхгvй гээд байгаагийн цаана єрєє тєлєхєєс єєр аргагvй болчихоод байгаа. Гурван сонголт байна. Нэгдvгээрт, Засгийн газар сайн ажиллаж, хєрєнгє оруулалтаа нэмэг­дvvлж, орлого их олж тєлєх нэг арга бий. Хоёрдугаарт, Засгийн газар энэ ажлаа хийж чадахгvй бол ард тvмний нуруун дээр vvрvvлнэ. Гуравдугаарт, эх орны байгалийн баялгаа барьцаалан єгєх байдлаар тєлєх хувилбар бий. 2016 оны тєсєв, 2017 оны тєсвийн тєсєєллєєс харахад ард тvмний нуруунд vvрvvлэх замаар єрєє тєлєх сонголтыг Засгийн газар хийх гэж байна. Ирэх оны тєсєвт цалин, тэтгэврийг нэмэхгvй, цалинг хасах санал оруулж ирсэн" гэв.

Мєн банкны системийн зээлийн єрийн vлдэгдэл 2015 оны есєн сарын байдлаар 11,9 их наяд тєгрєг болж. Vvнд хугацаа хэтэрсэн болон чанаргvй зээл 1,7 их наяд тєгрєг буюу зээлийн vлдэгдлийн 14 хувийг эзэлж байгаа. 
2014 оны жилийн эцсийн байдлаар 189700 иргэн 355 тэрбум тєгрєгийн тэтгэврийн зээлтэй, 261000 иргэн 1,4 их наяд тєгрєгийн цалингийн зээлтэй, 66300 иргэн 2,8 их наяд тєгрєгийн орон сууцны зээлтэй, 73900 иргэн 53 тэрбум тєгрєгийн малчны зээлтэй, улсаараа єрийн сvлжээнд ороод байгааг тэрээр онцлон мэдээлсэн юм. 

Товчхондоо ирэх гурваас дєрвєн жил Монголчуудын хувьд гэдсээ тасартал бvсээ чангалах хэцvvхэн жилvvд байх бололтой. Харин тэлээ­­гээ тасартал таргалсан эрх баригчид эдийн засаг, санхvvгийн талд гаргасан алдаагаа vргэлжлvvлсээр байвал Монгол Улс хоёр гараа єргєєд Грекийн араас гэлдрэхээс єєр сонголт байхгvй болж байна. 
Эх сурвалж:

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.