Г.Өсөхбаяр: Сүхбат би дүүг чинь улсын заан болгож, хоёр жил дараалан бууж өгье гэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 27 секунд
Г.Өсөхбаяр: Сүхбат би дүүг чинь улсын заан болгож, хоёр жил дараалан бууж өгье гэсэн

Г.Өсөхбаяр: Сүхбат би дүүг чинь улсын заан болгож, хоёр жил дараалан бууж өгье гэсэн

 

Нэгэн үе залуу зургаан заан хэмээн ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж явсан бөхчүүдээс Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аварга нар Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн онд Монгол Улсын Дархан аварга цолоор нэхэн шагнагдаж, хэн хэн нь Үндэсний их баяр наадмаар зодоглоно хэмээн мэдэгдээд байсан ч А.Сүхбат аварга гэнэт Г.Өсөхбаяр аваргад тахимаа өгч, наадмын талбайг чимээгүйхэн орхин явсан.

Түүний энэ үйлдэл нь олон ч хүний гайхшралыг төрүүлж, битүүхэн харуусал, таамгийг бий болгоод авсан билээ. Гэвч А.Сүхбат аварга саяхан өгсөн ярилцлагадаа энэ жилийн Баяр наадмаар ч, ирэх жилийн сонгуулиар хүч үзэх болсноо мэдэгдээд авлаа.

Өсөх наснаасаа эхлэн нөхөрлөж, бөхийн дэвжээнд олон ч жил зодоглосон хоёр аваргын тухайд 2001 оны Үндэсний их баяр наадмаар нэгрүүгээ тийрсэн, өнгөрсөн жилийн Зүүний манлайг булаалдсан, энэ жилийн тухайд мөн л жигүүрээс үүдэж асуудал үүссэн гэх.

Угтаа Үндэсний баяр наадмын тухай хуульд бөчүүдийг гаргасан амжилт, авсан цолоор нь огноогоор нь эрэмбэлэхийг заасан байдаг ч хоёр аваргын тухайд нэг өдөр, нэг цаг мөчид Дархан аварга цол хүртсэн учраас өнөө хэр маргаантай яваа. Гэвч энэ талаар А.Сүхбат аварга "Ерөнхийлөгчийн зарлигт Сүхбатыг 2004 онд, Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолын болзол хангаснаар тооцсугай" гэж заасан байдаг хэмээн энэ тухай дурсдаг.

Тэгвэл энэ талаар Г.Өсөхбаяр аварга "Миний амжилт Сүхбатынхаас илүү. Тийм ч учраас намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг Бөхийн холбооноос тогтоож, Баяр наадмын комисс баталгаажуулсан. Гэтэл өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэн төдийгүй бүх орон даяар зарласны дараа Сүхбат аварга бөх хүнд, тэр дундаа үндэсний бөхийн өндөр дээд цол-Дархан аварга хүнд баймгүй ааш авир гаргасан даа.

Би онгирч байгаа юм биш шүү, хэрвээ тэнд надаас арай өөв авир ааштай хүн байсан бол төрийн наадам эхлэх нь битгий хэл зодоон цохион ч үүсэхэд бэлэн нөхцөл байдал үүссэн. Би төрөө, ард түмнээ хүндэлсэн. Тэгээд би баруунаас боссон. Энэ жил хууль дүрмээ барьж ажиллана гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн бол 2001 оны баяр наадмын тухай нууцаа дэлгэлээ.

2001 оны барилдаанд 1024 бөх зодоглож, шөвгийн дөрөвт Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцагийг амлаж, А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга үлдээд байсан үед гэнэтхэн Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг тийрч, удалгүй А.Сүхбат аварга гэмтлээс үүдэн бөхийн спортоо орхилоо гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар тэрээр Тэр жил манай дүү зургаа даваад улсын харцага цол хүртсэн юм. Тэгсэн Сүхбат "дараа жил би дүүг чинь улсын заан болгож өгнө. Тэгээд чамд хоёр жил дараалан бууж өгье" гэсэн. Үндсэндээ намайг бууж өгвөл тэр хүн гурван наадмыг золоислоно гээд байсан. Ингэж ярьсаар миний бүх анхаарлыг сарниулчихсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль л даа. Тэгээд зогсож байснаа гэнэт хөл аваад хаячихсан.

Санаж байгаа бол намайг давчихаад цаашаа явж дэвэхгүй, араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд зогсоод байсан. Тэгээд л би тавиулах гэж байхдаа тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ би одоо болтол гэмшиж явдаг" хэмээн ярьжээ.

Эндээс үзэхэд энэ жилийн үндэсний их баяр үзэх харах юм ихтэй, тун чиг сонин содон болж өнгөрөх нь ээ.

 

 

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Монголд зүрхны дутагдлыг эмчлэх шинэ аргыг нэвтрүүллээ
Монголд зүрхны дутагдлыг эмчлэх шинэ аргыг нэвтрүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.