Голомт банк үйлчлүүлэгчдийнхээ итгэл дээр ус цацав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 10 секунд
Голомт банк үйлчлүүлэгчдийнхээ итгэл дээр ус цацав

Голомт банк үйлчлүүлэгчдийнхээ итгэл дээр ус цацав

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин энэ сарын 2-ны өдөр “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх – авлигын хэмжээ…” гэж бичээд банкны дансы хуулгын  хамт твитэр хуудсандаа жиргэсэн. Энэ нь “Алтан Дорнод Монгол” компани хуулийн байгууллагын хэн нэгэнд тэр дундаа н.Дорлигжавт өгсөн авилгын мөнгө гэсэн хардалт, таамаг цахим ертөнцөөр тархсан. Харин энэ талаар “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авах гэрээг хамгийн ах хийсэн Ч.Бямбаа гэх хүн дараах тайлбарыг өглөө.

Тэрээр ярихдаа  “С.В.Паушок Арбитрын шүүхэд ялагдаад монголд үйл ажиллагаа явуулахад  хүнд байсан тэр үед хуучин танилын хувьд надад хандаж, энэ компанийг монгол хүн авч явж монголын татварын байгууллагуудтай  харьцах нь зөв юм байна гээд 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд надад итгэмжлэл хийж өсгөн. Итгэмжлэлээр би Тэргүүн дэд захирлаар томилогдон гэрээ байгуулан ажилласан. Удалгүй тэрээр намайг Москвад дуудан би цаашид ажиллаж чадахгүй юм байна. Монголын Засгийн газартай учраа олж чадахгүй нь компаниа заръя гэдэг асуудлыг тавьсан. Компанийг зарах нөхцлийн талаар нэлээд яриа явагдан төлбөрийн нөхцөл тохирох юм бол зарья гэж ярьсан. Үүнд би найз нөхөдтэйгөө ярилцаж байгаад ажиллаж болох юм байна гэдэг үүднээс  компанийг 23 сая ам.доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийн төлбөрийн нөхцлөө тохирсон гэж байлаа. Паушокийн хувьд юун түрүүнд яаралтай 2 сая доллар өг гэсэн шаардлага тавьжээ.

Иймээс 2 сая долларыг олохын тулд Голомт банкнаас зээл авсан байна. Голомт банкнаас авсаны учир нь С.В.Паушок өөрөө байхдаа Голомт банкинд их хэмжээний өртэй. Ихэнх лиценз, эд хөрөнгө нь банкны барьцаанд байжээ. Тиймээс харьцдаг банк болох Голомт банкнаас авсан нь тэр. Ингээд Голомт банкнаас авсан 2 сая доллараа даруй С.В.Паушок руу шилжүүлжээ./ шилжүүлсэн дансны мэдээлэл харуулав/ Харин өөрөөсөө мөнгө гаргаж, өөр бусад хувь хүнээс мөнгө зээлж нийт 2 сая доллар үрсэн байна. Юунд зарцуулснаа тайлбарлахдаа “ажилчдын цалин тавих шаардлага байсан, татварт мөнгө өгөх шаардлага гарсан учраас” гэсэн юм. Ингээд нийт 4 сая доллар зарцуулчихаад байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийг ажиллуулж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон гэв. Тэрээр ярихдаа татварын байгууллагад 150 гаруй тэрбумын өртэй, ШШГЕГ-аас өрөө гүйцэт төлтөл ажил хийлгэхгүй гэх мэт дарамт байсан. Татварын өрийг нь 3 жилийн хугацаанд графикаар төлье гэхэд 75 хоногийн хугацаа бий гэж тухайн үеийн ТЕГ-ын дарга н.Баттөмөр хэлсэн гэж байлаа. Мөн дээр нь Ардчилсан намын нөхөр уурхайтай болох нь ээ гээд хэл ам их таталсан. Би тэгээд болихоор шийдэж байх үед компанийн одоогийн удирдлага Т.Ганболд компанийг авах санал тавьсан. Ингээд би зөвшөөрч С.В.Паушокт шилжүүлсэн мөнгө болон компанид зарцуулсан 4 сая доллараа Т.Ганболдоос авсан. Х.Тэмүүжин сайдын дэлгээд байгаа тэр баримт гэх зүйл бол ийм л учиртай. Хэнд шилжүүлсэн гэсэн хэсгийг сайн харвал РЕКА гэсэн үсэгнүүд харагдана. Миний өөрийн ажиллуулдаг уул уурхайн РЕКАТ нэртэй компани бий. Тэр компанийнхаа данс руу л мөнгө хийлгэсэн гэв.

Харин энэ дансны хуулга яагаад өөр хүмүүсийн гарт очсон гэдгийг би гайхаж байна. Тийм ч учраас тухайн үед Голомт банкны ТУЗ-ын дарга байсан н.Баясгаланг энд авчраад байна. Яагаад нууц мэдээлэл задарсныг гайхаж байна гэлээ. Хэрэглэгчийнх нь дансны гүйлгээ олон нийтэд ил болсныг харин Голомт-ын н.Баясгалан “ би  мэдэхгүй” байна гэж хэнэггүйхэн хариулсан. Голомт банкинд итгэж болохгүйг харуулсан дээрх үйл явц үүгээр дуусах болтугай. Итгэл дээр тогтдог энэ эмзэг салбар өөрсдөө хэрэглэгчийн нууцаа задлаад дараа нь мэдэхгүй гэх үгээр ам таглаад сууж байгаа нь хэрэглэгчдээ бассан мэт.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
Туул голын бохирдол ийм л байна даа VIDEO
Туул голын бохирдол ийм л байна даа VIDEO
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.