Хаан банкны “Мөнгөн од” шагналтан банкнаасаа 215 сая төгрөг завшжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 40 секунд
Хаан банкны “Мөнгөн од” шагналтан банкнаасаа 215 сая төгрөг завшжээ

Хаан банкны “Мөнгөн од” шагналтан банкнаасаа 215 сая төгрөг завшжээ

6122

Манай хамгийн өргөн сүлжээтэй гэгддэг Хаанбанкны дээрээсээ хоёрд орох том бас нэр хүндтэй шагналыг “Мөнгөн од” гэдэг  гэнэ. Энэ шагналаар шагнагдсан бол банкиндаа нэр хүндтэй сайн ажилтан гэж бусад нь хүндэлдэг аж. Тэгвэл “Мөнгөн од” шагналаар шагнагдсан Ж.Золжаргал гэдэг ахлах теллер “итгэл эвдэн” банкнаасаа 215 сая төгрөг завшаад баригджээ. Тэрээр 2012 оны зун Хаанбанкинд теллерээр ороод гэрлийн хурдаар дэвшиж дараа жил нь Оргил тооцооны төвийн ахлах теллер болжээ. Тэр зундаа ажлын газраараа Тэрэлж рүү зугаалгаар явж байхад хадгаламж барьцаалан зээл авч болдог тухай ярилцацгаасан гэнэ. Ер нь банкныхан халсан үедээ санхүүгийн салбарын сайн муу “шинэлэг арга хэрэгслийг” нууж хаалгүй шүүн ярилцдаг бололтой. Үүнээс санаа авсан Ж.Золжаргал 130 сая төгрөгийн хадгаламжтай Д.Болортуяаг “онилжээ”. Салбарын ахлах теллерын хувьд хадгаламж эзэмшигчдийн үндсэн мэдээллийг өөрчлөх нэмэх эрхтэй байснаа ч сайн ашигласан гэнэ. Мөн ахлах теллерийн хувьд Хаанбанкинд ашиглагдаж байгаа бүх нууц үг, кодыг мэддэг төдийгүй удирдлаган доороо ажиллаж байсан салбарын теллерүүдийнхээ банкны программ, сүлжээнд нэвтрэх эрх, нууц үгийг хүртэл мэддэг тул сүлжээнд чөлөөтэй ажиллах боломжтой байж. Ингээд Д.Болортуяагийн нэр дээрхи 130 сая төгрөгийн хадгаламжийн хамтран эзэмшигчээр Турк улсад суудаг Батбаатар хэмээх хамаатныхаа мэдээллийг оруулж гарын үсгийн баталгааг нь дууриалган зуржээ. Дараа нь шинэ хамтран эзэмшигчийн нэрээр хадгаламжаа барьцаалан дөрвөн удаагийн үйлдлээр зээл авчээ. Салбарынхандаа Батбаатар гэдэг хүний гүйлгээний дансыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд теллерээр ажиллаж байхдаа нээсэн хэмээн ярьж итгүүлж. Теллерүүдээ “та нар миний удирдлаганд байдаг тул хий гэснийг хий” хэмээн дарамталж Батбаатарын дансанд орсон мөнгийг шилжүүлэх эсвэл бэлнээр авах гүйлгээг хийлгэжээ. Зарим теллерт энэ хүн манай хамаатан байгаа юм гэж хэлдэг байж. Харилцагч өөрөө байх ёстой гэхэд ахлах теллерийнхээ үгэнд ороод дуугай хий гэсээр гүйлгээ хийлгэсэн гэнэ. Эхэндээ Батбаатар гэдэг гарын үсэгтэй баримт авчирдаг байсан нь баталгааг нь шалгаж үзэхэд программ дахь гарын үсэгтэй яг тохирох тул хуурамч гэдэг нь илэрсэнгүй. Сүүлдээ бүр гарын үсэггүй баримтаар гүйлгээ хийлгэдэг болж. Өөрийнхөө салбараас байнга гүйлгээ хийгээд байж болохгүй тул зарим гүйлгээг өөр салбараас хийсэн гэнэ. Яармагийн Хаанбанкны салбарын Шижирбат гэдэг теллер “Мөнгөн од” шагналтан Ж.Золжаргалыг таньдагийн хувьд ажлын компьютертоо суулган нууц кодоо өгсөнд хэд хэдэн гүйлгээ хийгээд авч. Дараа нь банкны дотоод шалгалтаар Оргил салбарын ахлах теллер гүйлгээ хийсэн нь илэрч Шижирбат нь бусдад нэвтрэх эрх, нууц үгээ хэрэглүүлсэн хэмээн гурван сар цалингаа 20 хувиар хасуулж шийтгүүлжээ. Ж.Золжаргал Батбаатарын нэрээр эхлээд 20 сая төгрөг авсан бол  дараа нь 50 саяыг аваад эхний зээлээ даржээ. Гуравдахь удаад 80 сая төгрөг аваад өмнөх үлдэгдэл 50 саяа төлж. Дөрөвдөх үйлдлээрээ 135 саяыг аваад баригдаж. Сонирхолтой нь тэрээр авсан мөнгөө алтанд оруулж нугалж өсгөөд эргээд завшсан мөнгөө сэмхэн төлчихнө гэсэн төлөвлөгөөтэй байжээ. Энэ зорилгоор алт хайгч хоёрыг, цахилгаан жин,цохигчтой дрилл, мотор, цахилгаан таслагч зэргийг 52 сая төгрөгөөр худалдан авч алттай газраар 7000 км явсан гэнэ. Бас нэлээд аж ахуйч залуу байжээ. Хоёр давхар байшин барихаар тоосго, элс цемент, компрессор гагнуурын аппарат зэргийг авахад нэлээд мөнгө зарцуулж. Дараа нь 20 саяар барилгын үлдэгдэл материал болох вакум цонх, паркетин шал авснаас шалны халаалтыг нь өөрөө Эрээн орж авчирсан гэнэ.  Мөн 20 саяар ланд-80 худалдан авч унаатай болжээ. Таван сая төгрөгийг Хан-Уул салбарын харилцааны менежер Баярмаад зээлүүлж. Биокомбинатад барьж байгаа бас нэг байшиндаа таван саяар цэвэр бохир усны систем авч тавьсан гэнэ. Харин өдгөө тэр хоёр байшин нь Хаанбанкны өмч болон өр төлбөрт нь хураагджээ. Банк нийт 134 сая төгрөгийн төлбөр нэхсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран нь Золжаргалыг бодоод бас банкныхаа нэр хүндийг бодоод “зөөлөн хандсан” гэнэ. Ээжийнх нь нэр дээр байсан хоёр газар, хоёр байшин, өнөөх жийп болон хоёр алт хайгчийг нь аваад тооцоо дууссан гэжээ.

 

Эх сурвалж: NUUTS.mn

 
 
 
Инстаграммын хамгийн халуухан охид №2
Инстаграммын хамгийн халуухан охид №2
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.