Хөвсгөл аймгийн 12 сумд шүлхий өвчний 23 голомт бүртгэгдэж, 9517 толгой мал өвчилжээ.
Тус аймагт энэ сарын 2-нд шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар 12 сумд тархсан байна.
Иймд халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байхад анхаарч, шуурхай арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.