Сонгинохайрхан дүүргийн шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Сонгинохайрхан дүүргийн шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ

Сонгинохайрхан дүүргийн шинэ нэгдсэн эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд техникийн комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 157,000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг нь нийт 200 ортой, 16,000 м.кв талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Уг эмнэлэг нь олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын  тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг  юм.

Ковидын үед тус эмнэлэг нь 100 орын хүчин чадалтайгаар тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

 

“Хар” хочит Б.Отгонбаатарын “цаг ирлээ
“Хар” хочит Б.Отгонбаатарын “цаг ирлээ"
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.