Байнгын хороодын хуралдаантай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
Байнгын хороодын хуралдаантай

Байнгын хороодын хуралдаантай

БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

 

Өнөөдөр УИХ дахь байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох.

 

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Баг, хороодын эрх зүйн байдлыг сайжруулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын 2015-2016 оны намрын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;

Хөрсний бохирдлыг бууруулах стратеги
Хөрсний бохирдлыг бууруулах стратеги
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.