С.Бямбацогт: Цаашид олон улсад танигдах тээврийн хэрэгслийн дугаартай болох нь зөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 31 секунд
С.Бямбацогт: Цаашид олон улсад танигдах тээврийн хэрэгслийн дугаартай болох нь зөв

С.Бямбацогт: Цаашид олон улсад танигдах тээврийн хэрэгслийн дугаартай болох нь зөв

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг латин үсэгтэй болгох тухайд ЗТХ-ийн сайд тайлбар өгөв.

Сайд С.Бямбацогт "Монгол Улсын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг латин үсгээр болгож, олон улсад таниулах стандарт 2017 онд батлагдсан байдаг. Уг стандартын дагуу тухайн үед 1.4 сая/өнөөдрийн байдлаар 1.2 сая тээврийн хэрэгсэлтэй болсон/ тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих гэхээр иргэдийн халааснаас мөнгө гарах учир шүүмжлэлтэй тулгараад зогсонги байдалд орсон.

Цаашид олон улсад танигдах тээврийн хэрэгслийн дугаартай болох нь зөв. Иргэн тээврийн хэрэгсэлдээ шинэ дугаар авах үед латин үсэгтэйг өгөх замаар олон улсын стандартад шилжих бодлого барина. Өөрөөр хэлбэл иргэдийг тээврийн хэрэгслийн латин үсэгтэй дугаар хүчээр ав гэхгүй.

Иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр тээврийн хэрэгслийг нь латин үсэгтэй улсын дугаартай болгохоор төлөвлөж байна" гэлээ.

Мөн "Дарга нар төрийн машиныг хувьдаа хэрэглэж байна гэх шүүмжлэл байдаг. Төрийн өмчийн машины дугаарын өнгийг солисноор төрийн машин хаана явж байгааг хүмүүс ил тод мэддэг болно. Хэн хаана төрийн машиныг унаад явж байгааг иргэд мэддэг болох, иргэдийн оролцоотойгоор төрийн хяналтыг бий болгох зорилгоор энэ ажлыг хийж байна.

Хоёрдугаарт, нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилготой. Өнөөдрийн байдлаар төрд бүртгэлтэй 14 мянга орчим машин байна. Үүнээс суудлын болон ачааны, технологийн болон нийтийн автобусууд дугаарын өнгө солихгүй.

Улсын дугаарын өнгө солих 5300 орчин суудлын машин, 2100 орчим ачааны машин байна.

Манай салбарт буюу Зам тээврийн хөгжлийн яаманд 1200 орчим машинбүртгэлтэй байдаг. Эдгээр машины дугаарыг аль болох хямд хурдан хугацаанд хямд зардлаар өнгийг нь солино.

Монгол Улсад улсын дугаарын 40 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс хамгийн хурдан үйлчлэх компанитай бид гэрээ байгуулаад ирэх 7 хоногт энэ ажыг дуусгана.

Төрийн энэ олон машин сэлгүүцэхээ больчихвол түгжрэл багасч, төрийн мөнгө, шатахуун түлшийг хэмнэнэ." гэв.

Хуучин аккумляторын хогоос салахын тулд  дахин боловсруулах үйлдвэр байгуулахын  буруу гэж юу байхав
Хуучин аккумляторын хогоос салахын тулд дахин боловсруулах үйлдвэр байгуулахын буруу гэж юу байхав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.