“Албадан саатуулах байр”-наас нэлээдгүй зөрчил илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
“Албадан саатуулах байр”-наас нэлээдгүй зөрчил илэрчээ

“Албадан саатуулах байр”-наас нэлээдгүй зөрчил илэрчээ

 

saatuulahНийслэл, дүүргийн прокурорын газруудаас Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн Албадан саатуулах байр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа “Албадан саатуулах төв”-ийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.

Шалгалтаар Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх албадан саатуулах байрууд нь ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, саатуулагдсан этгээдийг хооллох, усанд оруулах болон эмчийн үзлэг хяналтанд хамруулах боломжгүй, саатуулагдсан этгээдүүдийг 1 өрөөнд олноор байрлуулсан, болон хууль, журамд заагаагүй үндэслэлээр буюу “хэргийн холбогдолтой” гэх хүмүүсийг саатуулах явдал нилээдгүй гарсан байна.

Хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй тухайн байруудад албадан саатуулах үйл ажиллагаа явуулснаар иргэний эрхийг ноцтой зөрчигдөх нөхцөл бүрдсэн тул хууль, журамд заасан шаардлага, нөхцлийг бүрэн хангаж иргэдийг албадан саатуулах үйл ажиллагаа явуулах, албадан саатуулах байрнуудын ахуй нөхцөл, үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэх, зөрчлүүдийг засаж ажиллуулахаар Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүлжээ.

 

 

Яллагдагч М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдлоо
Яллагдагч М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлогдлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.