Шүүхэд хандаад ч Чингис хаан банкнаас татвар төлөгчдийн мөнгийг авч чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 27 секунд
Шүүхэд хандаад ч Чингис хаан банкнаас татвар төлөгчдийн мөнгийг авч чадсангүй

Шүүхэд хандаад ч Чингис хаан банкнаас татвар төлөгчдийн мөнгийг авч чадсангүй

Төр “Капитал” банканд даатгуулагчдын 375 тэрбум төгрөгийг байршуулаад алдсан. Тэгвэл энэ удаа Чингис хаан банканд татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг дахин байршуулж, үндсэндээ нохойн замаар оруулжээ. Тодорхой хэлбэл, 2009 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар Чингис хаан банктай Хамтран ажиллах гэрээ болон Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, татвар төлөгчдийн 96 тэрбум төгрөгийг байршуулсан аж. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр энэхүү гэрээг хийсэн гэдэг. Гэвч Чингис хаан банк 2019 оны аравдугаар сараас эхлэн Банкны тухай хуулийн 16.1.1-т заасан “... хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Товчхондоо, нийгмийн даатгалын төлбөр тооцоог хугацаанд нь гүйцэд гаргах өгөх чадамжгүй болжээ. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2020 оны ч есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тийм хэдий ч Чингис хаан банканд байршуулсан татвар төлөгчдийн мөнгийг авч чадаагүй байна.

Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр
Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.