Топ модель Д.Пүрэвсүрэн 40 настай амрагтайгаа хуримлахгүй гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Топ модель Д.Пүрэвсүрэн 40 настай амрагтайгаа хуримлахгүй гэжээ

Топ модель Д.Пүрэвсүрэн 40 настай амрагтайгаа хуримлахгүй гэжээ

 

Дахин гэр бүлийн амьдралаа зохион, хөөрхөн охиноо хоёр ч дүүтэй болгосон топ модель Д.Пүрэвсүрэн нөхрөө нэлээд нууцалдаг. Хөл хүндтэй байхад нь ойр зуур дөхүүлж өгөх, дэлгүүр хэсэхэд нь туслах гэж хамтдаа үзэгдэж байсан Б.Ганбаяр гэгч алтны магнат эр олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй юм билээ. Тансаг хауст тухлан хоёр охиноо асарч суугаа топ бүсгүй ч хайртай нөхрөө олны хэл амнаас хол байлгах гэж хэрэндээ л хичээж байгаа тул тэр бүр хамт гарах гэдэггүй аж.

Хясаанд нуусан сувд шиг нууцлаг эрийн хувьд эхнэр нь нялх биетэй байхдаа кинонд тоглож, бүр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан тун их гайхашруулсан биз. Харин хамтын амьдралаа баталгаажуулж хурим найр хийхээр товлосон амраг нь топ модель Д.Пүрэвсүрэнд өнгөрсөн жил сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн гэлцдэг. Ц.Мянганбаяраас дутахааргүй сүйхээтэй гэгддэг алтны магнат Б.Ганбаяр урьд нь мөн л амьдрал зохиож байсан бөгөөд ийн 40 гаруй насандаа өөрөөсөө олон насаар дүү, эрчүүдийн хайрыг татсан топ бүсгүйтэй хуримлахаар болсондоо их л сэтгэл хангалуун байгаа гэнэ лээ.

Гэвч хувийн амьдралаа олонд дэлгэж, хэл аманд өртөхөөс болгоомжилсон Д.Пүрэвсүрэн хурим найр хийхээс татгалзаж нялх үрсээ асран суугаа аз жаргалаа эрхэмлэсэн аж. “Цуутай хүүхэн хуримгүй” гэдэгчлэн энэ мэдээг сонсоод сайхан бүсгүйн хуримыг хүлээж суусан олон ч хүний урам хугарах болов уу.

Б.Содон

PHOTONEWS.MN

Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна
Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.