Улаанбаатарт 27 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

2015 оны есдүгээр сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд  түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 15-нөөс есдүгээр сарын 19-ний хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-17-нд зүүн зүгийн нутгаар  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Эдийн засгийг мах солонгоруулж чадах уу
Эдийн засгийг мах солонгоруулж чадах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.