Эмгэнэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Эмгэнэл

Эмгэнэл

Бидний хайрт эгч, ээж, эмээ Чойндонгийн Чулуудай 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо.

Хайрт эмээ Ч.Чулуудай маань 1940 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Сагил суманд Чойндонгийн хоёр дахь охин болон мэндэлсэн.

Хайрт эмээ Ч.Чулуудай маань бага, дунд сургуулиа төгсөн Сүүний техникумыг Сүүний технологич, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгсөж, Хүнсний үйлдвэрийн салбарт 32 жил ажиллаж байгаад 1992 онд гавьяаны амралтад гарсан.

Эмээгийн маань Монгол Улсын хүнсний салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Ардын хувьсгалын ойн медалиуд, Сүүний үйлдвэрийн 60 жилийн ойн медаль, “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүн ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” төрийн дээд одон медалиар шагнаж байсан.

Хайрт эмээ маань хүмүүний гэгээн орчлонд эх хүний өндөр заяаг өргөж амьдрахдаа долоон сайхан хүүхэд төрүүлж өсгөн, ач зээ, гуч нараа тойруулсан ачлал буян нь дэлгэрсэн элбэрэлт эх байлаа.

Таныхаа хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй, шударга зарчимч зан чанарыг үр хүүхдүүд, ач зээ бид чинь үүрд дурсан санаж, танаараа бахархаж явах болно.

Ирээд буцах орчлонгийн цагийг эцэслэлээ ижий минь

Эрвийх дэрвийх амьдралын баганыг тулсан буурал минь

Олонтой явах энэрлийн буяныг хураасан ижий минь

Олон ч үрсийн гарыг ганзаганд хүргэсэн ачтан минь

Таны хайр, энэрэл мөнх орших болтугай

Талийгаачийн хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд

Дэд сайдуудын асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
Дэд сайдуудын асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.