“Мон Инж Бар” компани эмнэлэг барих нэрээр эхчүүдээс тэрбум төгрөг хулгайлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
“Мон Инж Бар” компани эмнэлэг барих нэрээр эхчүүдээс тэрбум төгрөг хулгайлжээ

“Мон Инж Бар” компани эмнэлэг барих нэрээр эхчүүдээс тэрбум төгрөг хулгайлжээ

Хот хөдөөгүй эмнэлэг, сургууль хүрэлцэхгүйн улмаас энгийн иргэд нь хохирч үлддэг жишиг тогтоод удаж буй. Тэгвэл эмнэлэг барих нэрээр эцэг эхчүүдийн тэрбум гаруй төгрөгийг хулгайлсан хэрэг Дорноговь аймагт гараад байна. Тус аймагт  гурван жилийн өмнө ашиглалтад орох байсан төрөх эмнэлэг одоо ч царцсан хэвээр байна. Тодруулбал 2012 онд “Мон Инж Бар” ХХК 50 ортой гурван давхар эмнэлэг барих тендерийн эрхийг авч улсын төсвийн нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг эхлэхээр болжээ. Гэвч эмнэлэгийн барилга одоог хүртэл ашиглалтад оролгүй дөрвөн жилийг угтаж байгаа нь Сайншандын нэгдсэн эмнэлэгт  тулгарч байгаа хамгийн том асуудал болоод байгаа юм. Энэ талаар бид албаны хэд хэдэн хүнээс тодруулсан юм.  Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяр: Аймгийн эрүүл мэндийн газраас 2013 “Мон Инж Бар” ХХК-ыг шүүхэд өгсөн. Энэхүү компанийг өөрийн хөрөнгөөрөө эмнэлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгах шүүхийн шийдвэр гарсан ч барилгын ажил зогссон хэвээрээ байгаа. Залгахаар утсаа авдаггүй, холбоо барьж болдоггүй компани байгаа юм” гэлээ. Харин аймгийн Засаг дарга П.Ганхуяг:  “Барилгын ажил манай аймагтай ямар ч холбоогүй. Эрүүл мэндийн яам гэрээ байгуулсан учраас бидэнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх эрх  байхгүй. Гэхдээ ашиглалтад оруулах шаардлага удаа дараа тавьсан” гэв.

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Дорноговь аймагт ажиллах үеэр царцаагдсан эмнэлэгийн барилгын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Тэрээр хэлэхдээ энэ оны 12 дугаар сарын 31-ны өдөр төрөх эмнэлэгийг хүлээлгэн өгнө гэжээ. Ийнхүү балагтай компанийн хариуцлагагүй үйлдлээс болж аймгийн эхчүүд ядарч байна.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 25 ортой төрөх тасагтайгаар ажиллаж байгаа юм. Энэ нь хүрэлцээ муутайгаас нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийнхан  ачааллаа дийлэхгүй хүндрэлтэй төрсөн эхийг нэг хонуулаад эмнэлэгээс гаргаж байгаа гэнэ. Уг нь 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орвол сувилгаа эмчилгээ шаардлагатай байгаа эхийг бүрэн тэнхэрхэд шаардлагатай бүх эмчилгээг хийх боломжтой аж. Тиймээс төрөх эхчүүдээс дөрвөн жилийн хугацаанд хулгайлсан нэг тэрбум 200 сая төгрөгийг эргүүлэн төлөх нь “Мон Инж Бар” компанийхны үүрэг хариуцлага гэдгийг тус аймгийнхан хэлж байна.  

Эх сурвалж: www.polit.mn

100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг: МУГТ, Дархан аварга А.Сүхбат
100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг: МУГТ, Дархан аварга А.Сүхбат
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.