Ц.Нямдорж: Э.Бат-Үүлийн орлогчдыг цомхотгох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
Ц.Нямдорж: Э.Бат-Үүлийн орлогчдыг цомхотгох хэрэгтэй

Ц.Нямдорж: Э.Бат-Үүлийн орлогчдыг цомхотгох хэрэгтэй

http://www.tumen.mn/upload/2015/10/21/УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд үр ашиггүй орон 

тоог цомхотгох шаардлагатай гэх саналыг хэлж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ирэх 2016 оны төсөв дээр 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт тусгахын оронд цалинг хэвээр нь үлдээ. Эсвэл үр ашиггүй орон тоогоо танах хэрэгтэй. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хоёр орлогчтой байна гэсэн. Гэтэл өнөөдрийн хүртэл зургаан орлогчтой ажиллаж байна. Мөн цэц 16 хүнтэй ажиллаад болоод байдаг байсан одоо 45 ажилтантай болсон. Эдгээр цомхотголоос эхэлж хийгээд цалинд гар дүрэхгүй байх боломжтой” гэсэн юм.

Дашрамд,

Нэг тоо бодъё, Засаг даргын нэг орлогчийн сарын цалин нэг сая төгрөг. Зургаан орлогчоор тооцвол жилийн цалин 70 орчим сая төгрөг. Туслах, нарийн бичгийн цалин, зардлын хамт нийлээд 300 гаруй сая төгрөг болж байна. Зөвхөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дөрвөн орлогчийг цомхотгосноор 300 гаруй сая төгрөг хэмнэх юм. Аймаг, дүүргийн орлогч нарыг цомхотгосноор багагүй мөнгө хэмнэх нь дээрх тооноос харагдах болов уу.  Харин хотын удирдлагууд төсөл хөтөлбөрөөс санхүүжилтээ бүрдүүлж, цалингаа авна гэж зүтгээд албан тушаалтайгаа үлдээд буй юм.

НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Манайхан юмыг өнгөц хэлбэрийг харах дуртай. Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй, өөрөө эдийн засгаа аваад явчихдаг чадалтай байхад Засгийн газар, УИХ-аас Улаанбаатар хоттой зууралдах ямар ч шаардлагагүй шүү дээ. Өөрсдийн ажлаа хийх хэрэгтэй. Нийслэл хэдэн орлогчтой байх нь үнэндээ эрхзүйн хувьд  тэдэнд ямар ч хамааралгүй” гэж мэдэгдээд буй.

М.Болор

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад 2 боломж бий
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад 2 боломж бий
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.