Жирэмслэлтээс хамгаалах итгэмээргүй “эртний - 10” арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 54 секунд
Жирэмслэлтээс хамгаалах итгэмээргүй “эртний - 10” арга

Жирэмслэлтээс хамгаалах итгэмээргүй “эртний - 10” арга

Хүн төрөлхтөн гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндтэйгээ холбоотой аливаа асуудлыг хянах оролдлогыг эртнээс хийсээр ирсэн ч орчин үеийн боловсронгуй арга хэрэгсэлтэй харьцуулахад олонх нь санаанд оромгүй, итгэмээргүй байжээ. 

Ингээд эрт цагт түгээмэл хэрэглэгддэг байсан жирэмслэлтээс хамгаалах хачирхалтай арван аргыг толилуулъя.

Матрын ялгадас ба зөгийн бал

Матрын ялгадсыг зөгийн балтай хольсноор жирэмслэлтээс хамгаалдаг итгэмээргүй аргыг эртнээс хэрэглэж иржээ. Гэвч тодорхой мэдээлэл хомс агаад хольсон зуурмагаа хурьцахынхаа өмнө үтрээндээ хийдэг байсан гэнэ.

Гахайн бүдүүн гэдэс

Аливаа амьтны бүдүүн гэдэс нь латекстай төстэй буюу маш уян хатан шинж чанартай учраас жирэмслэлтээс хамгаалах нэн тохиромжтой аргын нэг байжээ. Ялангуяа бүлээн сүүнд дэвтээсний дараа хэрэглэх нь илүү тааламтай мэдрэмжийг өгдөг аж. Гол төлөв гахай, хуцны бүдүүн гэдсийг хэрэглэдэг байсан гэнэ.

Нимбэг

Хүн төрөлхтөн нимбэгийг маш эртнээс ахуй амьдралдаа хэрэглэж иржээ. Ялангуяа нөхөн үржихүйн амьдралд онцгой ач холбогдолтой байсан нь жирэмслэлтээс хамгаалдаг арга аж. Эртний Еврейчүүд нимбэгний хүчлийг эр бэлгийн эсийг хөнөөгч гэж үздэг байсан бөгөөд жирэмслэлтээс хамгаалахад өргөнөөр хэрэглэдэг байжээ. Ингэхдээ шүүсийг нь цуглуулж хурьцахын өмнө үтрээндээ хийдэг байжээ. Гэвч энэ нь тийм ч найдвартай арга биш байсан юм.

Туулайн хошногоор хийсэн сахиус

Дундад зууны үеийн Европт хар муурны ясыг хүзүүндээ зүүснээр жирэмслэлтээс хамгаалдаг гэж үздэг байсан бол зарим оронд туулайн хошного, үенгийн засаагаар зүүлт хийж зүүдэг байжээ. Жишээлбэл туулайн хошногыг цуглуулж хатаасныхаа дараа зүүлтээ хэлхэх бөгөөд тэдгээрийгээ зүгээр ч нэг зүүлт биш жирэмслэлтээс хамгаалдаг сахиус гэж итгэдэг байсан гэнэ.

Уран дархчуудын хэрэглэсэн ус

Эртний Грект 1000 гаруй жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн жирэмслэлтээс хамгаалах энэ арга нь төмрийн дархчуудын хэрэглэсэн бохир, хортой усыг уух явдал юм. Тэгвэл эртний Хятадууд мөнгөн усыг халааж ууснаараа жирэмслэлтээс хамгаалдаг байсан гэнэ. Эдгээр нь жирэмслэлтээс хамгаалах нь байтугай уусан даруй хоолой, ходоод гэдэс, элгийг гэмтээж улмаар үхэлд ч хүргэж болзошгүй шүү дээ. Хятадууд хэрвээ мөнгөн ус уугаад хордож нас бараагүй л бол жирэмслэхгүй гэж үздэг байжээ.

Минжний засаагаар хийсэн ханд

XVI зууны үеэс уламжлагдаж ирсэн энэ аргыг өнөөдөр ч гэсэн Канадад түгээмэл хэрэглэдэг. Хандыг өмнө нь цай хэлбэрээр хэрэглэдэг байсан бол өнөөдөр хатаасан засааг архитай хольж хандалдаг болжээ. Хандны үйлчилгээ нь 
72 цагийн эмтэй ижил байдаг.

Папайя жимсний үр

Өмнөд ба зүүн өмнөд Азийн зарим оронд папайя жимс нь эрчүүдийн хувьд жирэмслэлтээс хамгаалж ирсэн найдвартай аргын нэг байжээ. Ингэхдээ папайя жимсний үрийг өдөр бүр идсэнээр үрийн шингэний тоог эрс багасгаж эр бэлгийн эсгүй үрийн шингэнийг гадагшлуулахад нөлөөлдөг. Энэ аргыг урт хугацаанд хэрэглэсэн ч эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд хэрвээ идэхээ боливол үрийн шингэний тоо, чанар нь эргээд хэвийн болдог ажээ.

Сартай шөнө

Жирэмслэлтээс хамгаалж ирсэн эртний итгэмээргүй аргын олонх нь Гректэй холбоотой ажээ. Тухайлбал эртний Грекчүүд сартай шөнө хурьцахгүй байснаар жирэмслэлтээс хамгаална гэж үздэг байжээ. Учир нь сарны туяа тусах өдөр, шөнө нь тэдний хувьд тариа будаа арвин ургахын бэлгэдэл болдог ба үр тогтоох, жирэмслэхэд ч хамгийн ивээлтэй өдөр байсан юм. Хэрвээ сартай шөнө хурьцсан бол жирэмсэлчихэв ий гэсэн айдас дүүрэн өнждөг байжээ.

Сильфий цэцэг

Энэ бол эртний Грек, Ромын Кирена хот, одоогийн Ливийн газар нутагт ургадаг маш ховор, үнэ цэнтэй эмийн ургамал юм. Сильфий цэцгийг 6000 гаруй жилийн өмнө жирэмслэлтээс хамгаалах эмийн зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд сард нэг удаа л хандалж уудаг байжээ. Харин хамгаалалтгүй хурьцсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зорилгоор амаар, үтрээгээр зэрэг хэрэглэдэг байсан түүх ч бий. Өдгөө энэ ургамлыг хэт их хураасны улмаас нэн ховор төрөл зүйлд тооцогддог.

Оршуулгын газар

Жирэмслэлтээс хамгаалах маш олон аргыг эртнээс судалж, туршсаар иржээ. Тэдгээрээс хамгийн гайхалтай нь оршуулгын газар, бунхан явах явдал байсан юм. Ингэснээрээ тэнгэрт хальсан өвөг дээдэстэйгээ харьцаж тэднээс жирэмслүүлэхгүй байхыг гуйдаг байсан гэдэг. Гэвч жирэмслэлтээс хамгаалах эртний бөгөөд одоо хэр нь хамгийн найдвартай байсаар байгаа арга нь ТЭВЧИХ юм. 

Тэгвэл эртний Иранд зааны ялгадас, давирхай, байцаа, давс зэрэг 20 гаруй аргаар жирэмслэлтээс хамгаалж ирснийг Персийн суут зохиолч, эрдэмтэн Ибн Сина (980 - 1037) тэмдэглэж үлдээжээ.

Эх сурвалж: bunny.mn
“Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болсон“
“Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болсон“
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.