Хятад улс чадах бүх тусламжийг Орост үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
Хятад улс чадах бүх тусламжийг Орост үзүүлнэ

Хятад улс чадах бүх тусламжийг Орост үзүүлнэ

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И “Манай улс өөрийн чадах бүх тусламжийг Орост үзүүлж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаа давахад нь туслахад бэлэн” гэж мэдэгдлээ.

Сайд Ван И “Өнөөгийн хүндрэлээ давах хангалттай боломж, мэдлэг Орос улсад бий. Хятад, Оросын харилцаа стратегийн түншлэлийн өндөр түвшинд байгаа, иймээс бид чадах бүх тусламжаа тэдэнд үзүүлэх болно” хэмээжээ.

Хятадын худалдаа арилжааны сайд Гао Хучэну “Бид хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа. Тэгэхээр Оросын санхүүгийн өнөөгийн байдал манай хоёр орны томоохон төслүүдэд огт нөлөөлөхгүй” гэж ярилаа.


Гэхдээ Хятад улс шууд Орост хөрөнгө мөнгөө цутгахгүй, харин хамтын төслүүдээ идэвхжүүлж эдийн засгийг дэмжих байх гэж Хятадын мэдээллийн байгууллагууд таамаглаж байна.

Эх сурвалж: Zaluu.com

	 Дундажийн халаасыг биш баячуудын “алтан уул”-ыг ухаач
Дундажийн халаасыг биш баячуудын “алтан уул”-ыг ухаач
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.