Топ Д.Пүрэвсүрэн охиноороо гангарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Топ Д.Пүрэвсүрэн охиноороо гангарлаа

Топ Д.Пүрэвсүрэн охиноороо гангарлаа

"Гоёлын даашинз" киноны дүр нь хаа очиж өөрт нь их наалдсан гэх үнэлгээг авдаг ч уйгагүй хөдөлмөрч жүжигчин бол топ Пүүжээ. Нэг төрөөд л нэг кинонд уригддаг тэрбээр хоёр дахь охиноо төрүүлсний дараа "Лардьма"-д тоглосон. Харин гурав дахиа амаржсаны дараа "Давхар цохилт", "Хожлын нүүдэл" киногоор үзэгчидтэй уулзав. Тэр Алдарт эхийн одонд тун ойрхон буй. Нүүрэндээ будаггүй эгэл жирийн гэрийн эзэгтэйн дүрээр фэнүүдтэйгээ мэндчилэх болсон Пүүжээ дунд охиноо харуулах болж. Харин М.Мөнхжин нь алин хэзээний од том охин болсон. Айлын том эгчид хоёр дүүгээ асрах ээждээ туслах гээд зав зай хомс биз. Харин үеийнхэн нь охины фэйсбүүкийг хайж интернэтээр нэг эрэл сурал болдог юм билээ. Пүүжээгийн нөхөр "Ханаду Майнз"-ын захирал Ганбаяр урд нь хоёр ч амьдралтай байсан ч энэ удаад бат суурьтай амьдрал босгон гэргийгээ үнэтэй машин тансаг сууцанд тухлуулан байгаа. Аз жаргалтай топ бүсгүй хүүхдүүдээ эрхлүүлэн гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлсэн шиг хааяа реклам кинонд тоглон сэтгэл тайван амьдарч буй нь атаархам талаар хүүхнүүд ярилцдаг. Цуутай хүүхэн хуримгүй ч бас биш юмаа.

Э.Эгдэрмаа

О.Баасанхүү: Монгол төрийг гутаасан учир би Х.Тэмүүжинг өргөн барихаас татгалзсан
О.Баасанхүү: Монгол төрийг гутаасан учир би Х.Тэмүүжинг өргөн барихаас татгалзсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.