Хүннүгийн үеийн булш бунханы нөлөөллийн байдалд дүгнэлт гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Хүннүгийн үеийн булш бунханы нөлөөллийн байдалд  дүгнэлт гаргана

Хүннүгийн үеийн булш бунханы нөлөөллийн байдалд дүгнэлт гаргана

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн 13 хоногийн турш өлсгөлөн зарлаад байлаа. Тэдний энэ тэмцлийг харин  цагдаа, эмч нарын хүчээр тараасан. Хүч хэрэглэн тараах үйл ажиллагаа  нь хууль бус хэмээн  тэдгээр тэмцэгчид  харин хууль хяналтын байгууллагад гомдол мэдүүлж буй.

УИХ-ын Г.Баярсайхан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах саналаа Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн.  Гэвч Гацууртын ордыг ашиглуулахгүй байхыг шаардсан  тэмцэл үргэлжилсээр байх бололтой. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн ирэх сарын 1-ний өдөр нийслэлийн төв талбайд жагсаал цуглаанаа зохион байгуулна гэж байна.

Тэгвэл Ерөний сайд Ч.Сайханбилэг өчигдөр захирамж гарган, Гацууртын алтны ордыг ашиглавал Хүннүгийн үеийн булш, бунханд хэрхэн нөлөөлж болохыг судалж дүгнэлт хийх ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ажиллах юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны академи, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам зэргээс мэргэжилтнүүд оржээ. Тэд энэ оны нэгдүгээр улиралд багтаан дүгнэлтгээ гаргах аж.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хуралдаж, хамтын хэлэлцээр байгууллаа
Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хуралдаж, хамтын хэлэлцээр байгууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.