Улаанбурханаар өвчилсөн 16 хүний биеийн байдал хүнд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 47 секунд
Улаанбурханаар өвчилсөн 16 хүний биеийн байдал хүнд байна

Улаанбурханаар өвчилсөн 16 хүний биеийн байдал хүнд байна

Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан өвчин Багахангай дүүргээс бусад дүүрэгт дэгдээд байна.

Түүнчлэн Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн найман дүүрэгт Улаанбурхан өвчний 4691 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс  464 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Харин 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр батлагджээ.

 

ХӨСҮТ-д 527 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 162 хүн хэвтсэн бөгөөд 147 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 84 хүн хүнд болон хүндэвтэр явцтай байгаа бол 16 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Ургац хураалтад 1000 цэрэг, 650 оюутан ажиллаж байна
Ургац хураалтад 1000 цэрэг, 650 оюутан ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.