Шүүгч 30 сая төгрөгийн авлигад өртөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Шүүгч 30 сая төгрөгийн авлигад өртөв

Шүүгч 30 сая төгрөгийн авлигад өртөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хууль бусаар шүүгчдийн цалинд 15 тэрбум төгрөг хуваарилуулсан нь гэмт хэрэг хэмээн Ц.Нямдорж гишүүн чуулганы танхимд нэлээд ууртай суугаа харагдсан. Шүүгчдийн 15 тэрбум нь үнэхээр гэмт хэрэг мөн эсэхийг шүүх шийдэх биз. Гэхдээ энэ асуудлыг Ц.Нямдорж шүүхэд гомдол болгож тавиагүй байгаа аж. Харин Л.Лүндэндоржийн гарын шавь гэх шүүгч Нармандахын авлигын хэрэг илчлэгдэж байна. Тойргийн хоёрдугаар шүүхэд шүүгчээр ажилладаг н.Нармандах нь зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн иргэн “А” гэгчийн хэргийг шийдвэрлэхдээ зүйл ангийг нь өөрчлүүлэн зүгээр л танхайн хэрэг болгосныхоо төлөө 30 орчим сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй ажээ. Гэвч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхгүй байгаа нь бас л ашиг сонирхолын зөрчил, Л.Лүндэндоржийнх нь нөлөө бололтой.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Шатрын Дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна
Шатрын Дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.