Мэдээллийн суурь боловсролын талаар Үндэсний анхдугаар форумыг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 8 секунд
Мэдээллийн суурь боловсролын талаар Үндэсний анхдугаар форумыг зохион байгууллаа

Мэдээллийн суурь боловсролын талаар Үндэсний анхдугаар форумыг зохион байгууллаа

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг болон ХБНГУ-ын Дойче Делле Академийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” Үндэсний форумыг зохион байгууллаа.

Монгол дахь хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын асуудлыг цогцоор нь олон талын оролцогч талуудыг хамруулан хэлэлцэж, бэрхшээл боломж, гарц шийдлийг эрэлхийлэх нь форумын зорилго юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан

Тус арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Олон нийт арилжааны сурталчилгааг хүртэл бодит мэдээллээс салгаж чадахгүй үнэн гэж хүлээж авдаг өнөө үед мэдээллийн суурь боловсролын асуудал маш чухал юм. Ийм боловсрол дутмагаас хүүхдүүд нэгнийхээ үгийг бодит гэж хүлээж авдаг, сэтгэлийн дарамтад ордог, доромжлол амсдаг. БСШУСЯ хоёр жилийн өмнө зохион байгуулсан  “Цахим гадуурхал цаашаа” аяныг дурдах нь зүйтэй. Аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд эцэг эхчүүд багш нар чамгүй мэдлэг, мэдээлэл олж авсан. Энэ аяныг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн санал гарч байна. Цахим орчинд хүүхдүүдээ хамгаалах нь төрийн хүүхэд хамгааллын бодлогын чухал асуудлын нэг юм. БСШУСЯ хүүхэд хамгаалал, хүүхдэд мэдээлэл авах мэдлэг олгохтой холбоотой аливаа санал санаачилгад нээлттэй байж, дэмжих болно” гэлээ.

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах
Цахим технологийн дэвшлийн ачаар мэдээлэл хүлээн авах, дамжуулах, хүлээж авч байгаа мэдээллийг бэлтгэх, түгээх үйл явц бүхлээрээ шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Үүний үр дагавраар иргэдийн хүлээж авч байгаа мэдээллийн тоо хэмжээ, цар хүрээ давтамж асар их өсөж байна. Таван минутын хугацаанд дэлхий даяар 935 сая имэйл бичигдэж, 2.4 сая жиргээ түгж, 21.5 сая видео бичлэг үзэж байна. Мэдээллийг янз бүрийн эх сурвалжаас янз бүрийн төрөл агуулгаар хүлээн авах боломж нэмэгдэхийн хэрээр хуурамч, баримтгүй, өрөөсгөл, тодорхой ашиг сонирхлын зүгээс түгээгдсэн асар их мэдээлэл мөн түгж байдаг байна.  

Тийм учраас мэдээллийг ялгаж таньдаг, шүүмжлэлтэйгээр цэгнэдэг, тухайн мэдээллийнхээ эх сурвалжийг магадалдаг байх мэдлэг чадвар шаардагдаж байгаа юм.

Үндэсний форумд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг олгож, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага, нийгмийн мэдээллийн сүлжээний идэвхтэн хэрэглэгчдийн төлөөлөл оролцож үүрэг, хариуцлага цаашдын алхмуудаа хэлэлцлээ. 

 
 	 Хуурамч дипломын “набор” М.Баянмөнхийг ТАЗ шалгаачээ !!!
Хуурамч дипломын “набор” М.Баянмөнхийг ТАЗ шалгаачээ !!!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.