Г.Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлэх дэвшилтэт боломж юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
Г.Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлэх дэвшилтэт боломж юм

Г.Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлэх дэвшилтэт боломж юм

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дотоод хэргийн их сургуулийн сонсогч суралцагчид, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим систем, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Авлигын эсрэг багц хуулиудын төслийн талаар мэдээлэл хийлээ.

Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой “D-Parliament” цахим системийг УИХ-аас хэрэглээнд нэвтрүүлсний нэг жилийн ойн босгон дээр энэхүү уулзалтыг зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчмыг хэрэгжүүлэх буюу ард түмнээр төрийн эрх мэдлийг бариулж, хуулийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх, хянах бүхий л үе шатад иргэдээ сонсох, тэдний саналыг тусгах зорилгоор веб, аппликэйшн хосолсон уг платформыг бүтээсэн.

D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм. Технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд уг платформын хэрэглээг түгээж, ач холбогдлыг таниулах нь чухал” хэмээн онцоллоо.

ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш бэлтгэж ирсэн түүхт Дотоод хэргийн их сургуульд маань хүрэлцэн ирж, эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад мэдээлэл хүргэсэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, хууль тогтоох, Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажилд болон санаачлан хэрэгжүүлж буй “D-Parliament цахим систем”-ийн цаашдын хөгжүүлэлт, ашиглалтад өндөр амжилт хүсэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар багш, албан хаагч, сонсогч, оюутнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, тэдний санал бодлыг цаашдын хөгжүүлэлтдээ тусгахаа илэрхийлсэн юм.

Алт олборлогч амиа алджээ
Алт олборлогч амиа алджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.